Л.Энх-Амгалан: Ноцтой гэмт хэрэг гарсан байна, бүх багш нарынхаа өмнөөс хүлцэл өчье
Сэлэнгэ аймагт ЕБС-ийн багш нар сурагчидтайгаа зочид буудалд бэлгийн харьцаанд орсон, хүчирхийлсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон талаар бид мэдээлсэн.
Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэвлэлд тодруулга өгөхдөө:
“Ийм ноцтой гэмт хэрэг гарсан байна, нэгдүгээр сарын 25-нд юм уу даа. Би нэгдүгээр сарын 29-нд томилогдсон, гэхдээ надад хамаагүй гэж хэлж буй хэрэг биш шүү. Бүх багш, ажилчдынхаа нэрийн өмнөөс ийм хэрэг гарсанд хүлцэл өчмөөр байна. Сэлэнгэ аймгийн хоёр сургуулийн гурван багш согтуурч, 12-р ангийн хоёр сурагчтайгаа харьцаанд орсон гэж мэдээллийг дөнгөж сая авлаа. Засгийн газар огцорч, ёс суртахууны маш том үнэлэмж тогтоогоод буй энэ үед 200 мянган төрийн албан хаагчид дор дороо хариуцлага хүлээдэг тогтолцоотой болох ёстой. Боловсрол, шинжлэх ухааны ажилчдын ёс суртахууныг сайжруулах чиглэлд ажиллана” гэжээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БАЛИАР АМЬТДЫН ЧИВИЙГ ОГТОЛЖ ХАЯ. ТЭГЭЭД ШОРОНД НЬ ЯВУУЛ
Ene hoyr bagshiig l dahij bvv bagshluuulaarai. Burhaan
Хуулиа янзлаачээ.14 нас ч гэх шиг.