ДЭЛХИЙ

Марио Драги Итали улсад шинэ Засгийн Газар үүсгэх зөвшөөрөл авжээ

Марио Драги Итали улсын Ерөнхийлөгч Сержио Маттареллагийн хүсэлтийг хүлээн авч шинэ Засгийн Газар байгуулахаар болсон байна. Тус улс одоогийн байдлаар “КОВИД-19”-ийн цар тахлыг тогтоон барихын тулд ажиллаж байгаа бөгөөд Дэлхийн хоёрдугаар дайны дараа үзэгдсэн хамгийн хүчтэй эдийн засгийн хямралд автсан байгаа юм.

Ноён Драги Европын төв банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд тус тивд нэр бүхий албан тушаалтнуудын нэг ажээ. Лхагва гарагт тэрбээр Ерөнхийлөгч Маттареллагаас зөвшөөрөл хүлээн авсныхаа дараа нэгдмэл байдлыг уриалсан юм. Ноён Драги тус улсын Ерөнхийлөгчийн Ордноос мэдэгдэл хийхдээ “Бүгд Найрамдах улсын Ерөнхийлөгчөөс надад хүлээлгэсэн итгэлд талархлаа илэрхийлье” хэмээсэн аж.

Тэрбээр улс төрд огт оролцож байгаагүй юм. Гэсэн хэдий ч ноён Драги цар тахлын үеэр Италийн улс төрд хүч түрэн орж ирсэн байна.  

Одоо тэрбээр шинэ Засгийн Газар байгуулахын тулд Парламентын гишүүдийн дэмжлэгийг авахаар ажиллах хэрэгтэй юм. Хэрвээ бүтэлгүйтвэл Ерөнхийлөгч Маттареллагийн анхааруулж байсан шиг Итали улсад гэнэтийн сонгууль явагдаж тогтворгүй байдал үүсэж болзошгүй аж.

Иймд ноён Драги Италийн улс төрийн намуудтай хийх хэлэлцээрээ одоо эхлэх хэрэгтэй. Зарим нам түүний байгуулах Засгийн Газрыг дэмжих эсэх дээр хэцүүхэн сонголт хийх хэрэгтэй аж. Учир нь гэвэл тэдгээр намын дэмжигчид тус шийдвэрийг эсэргүүцэж магадгүй юм.

Эх сурвалж: Financial Times

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button