ЭнтертайнментЭРҮҮЛ МЭНД

Хугацаа дууссан болон хэт удсан зүйлс танд аюултайг мэдэх үү

Бид гэр ахуйн бараануудаа нэг авчхаад эвдэрч гэмтээгүй л бол тэр болгон шинэчлэн солихоо мартдаг. Гэвч хугацаанд дууссан болон хэт удсан зүйлс бидэнд аюултай байдаг. Тиймээс өдөр тутам болон хааяа нэг хэрэглэдэг эд зүйлсээ хугацаа нь дууссан эсэхийг шалгаж, шинэчлээрэй. Мөн доорх зөвлөгөөг танд хүргэе. 

Дэрийг 2-3 жил болсны дараа солих хэрэгтэй. Таны бие махбод цагийн эрхээр өөрчлөгдөж байгаа учраас дэрээ ч мөн адил шинэчлэх нь зүйтэй. Үүгээр зогсохгүй бүх төрлийн дэр тоос шорооны агуулах болж хувирдаг тул хуян шар ус хөөрөх гол шалтгаан болдог. Мөн хэлбэр дүрсээ алдсан байдаг.

Гэрийн шаахайг зургаан сар тутамд солих хэрэгтэй. Мөөгөнцрийн хувьд гэрийн шаахай нь тав тухтай гэр орон л гэсэн үг. Тиймээс аль болох ойрхон угааж цэвэрлэж байх хэрэгтэй.

Самыг нэг жилээс илүү удаан хэрэглээд дэмий байдаг бөгөөд багаар бодож долоо хоногт нэг удаа цэвэрлэх хэрэгтэй. Харин үслэг сам хэрэглэдэг бол 7-10 сар хэрэглээд дахин солиорой.

Уртасгагч бүр өөрийн гэсэн хугацаатай байдаг ч ихэвчлэн 1-2 жил байдаг. Хугацаа хэтэрсэн бол утас нь муудсан байдаг.

Спонж болон бие угаагч нь мөөгөнцөр үүсгэдэг. Иймд спонжийг 14 хоногт, бие угаагчийг зургаан сар тутамд солих хэрэгтэй. Энгийн болон синтетик материалаар хийсэн бие угаагчийг элдэв нян бактери үржихээс сэргийлж, усан буцалган хэрэглэж хэвшээрэй.

Шүдний сойзыг гурван сарын зайтай шинэчлэн хэрэглэж хэвшээрэй. Мөн ханиад, томуу хүрснийхээ дараа сойзоо солих хэрэгтэй.

Б.ТОГТУУН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button