НИЙГЭМ

С.Амарсайхан: Авсан шинжилгээг лаборатори руу шууд явуулахгүй, орой илгээснээс хариу удаж байна

Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан шинжилгээ авах төвүүдийн үйл ажиллагаатай танилцаж байна. Тэрбээр Баянзүрх дүүргийн 133-р сургууль дээр байрлаж буй шинжилгээний төвийн ажилтай танилцлаа. 

Тэрбээр: "Шинжилгээний хариуг гурван цагийн дотор гаргах боломжтой байдаг юм байна. Авсан шинжилгээг цаг тухай бүрд нь лаборатори руу явуулж чадахгүй өглөөнөөс орой хүртэл авсан шинжилгээг хадгалж байгаад лаборатори руу хүргээд хариуг авдаг юм байна. Тэгэхээр шинжилгээний хариуг яаралтай гаргахад хичнээн ажилтан нэмж шаардлагатай байна гэдгийг тодорхойлж тооцоолох шаардлагатай байна. Одоо найман лаборатори ажиллаж байна. Та бүхэн шинжилгээ авах явц, өөрсдөө ч халдвар хамгааллыг сайн баримтал” гэлээ. 

Мөн шинжилгээ авах цаг олдохгүй байх хийгээд шинжилгээ хийх явцад алдаа эндэгдэл гаргахаас сэргийлж ажиллах нь шинжилгээ авах төвүүдийн анхаарах ёстой ажил гэдгийг тэрбээр анхаарууллаа. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-02-05 12:45

Өмнөх УОК ын үед 5 хонож хүртэл хариу гарч бсан шүү.

Кса
Кса
2021-02-05 14:09

Күэ, одоо УОК-н ажилтнууд ингэж ажиллаж байв�##� аштай юу даа. Ямар элэнцгээ хийгээд өглөөнөө с орой болтол сорьцоо дараад суудаг юм бэ? Анх Энхсаран дээр л ингэж ул суурьтай ажиллах байсан юм. Сэтгэлгүй, өөдгүй юмнууд доод, дунд шат дүүрсэн байна.

Иргэн
Иргэн
2021-02-05 18:05

Өдөр болгон ихсэж гарч бна.бушуухан вакцин оруулж ирээд хариачээ.2сар хоригдсон.одоо дахиад 10хоног.юугаа идэж юугаар амьдар гэсэн юм бол.орлоггүй ажилгүй өртэй одоо тэгээд цаашдаа яах юм бол.байнга хур�##�длаа ийм шийдвэр гээд ярих юм.2сар хорьсон.ихсээд л бна
Бүхэл бүтэн улс байж вакцин хэн үнэгүй өгөх бол гэж хүлээж баахан зард�##� гаргаж байхын оронд худ�##�даж аваад ч гэсэн тариач ямарч хэрэггүй төрийн зарим �##�быг татан буулгаж мөнгөө хэмнэж болдгүй юм уу?хувийн хэвшил ээ анхаар�##� тавичээ

Холбоотой мэдээ

Back to top button