НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

“Амгалан” амаржихын үйл ажиллагааг зогсоожээ

ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өчигдөр буюу 2021 оны хоёрдугаар сарын 05-нд вирус судлалын лабораториудад нийт 20853 хүнд шинжилгээ хийхэд 61 хүнд коронавирус  илэрлээ. Нийслэл Улаанбаатараас бүртгэгдлээ. Тодруулбал өмнөх батлагдсан тохиолдлудын ойрын хавьтлууд, халдвар голомтлон гараад байгаа газруудаас гарлаа. “Монгол шир” ХХК, гутлын цех, ББСБ, Амгалан амаржих газар, гэр бүлийн ойрын хавьтлуулаас илэрлээ.

Сүүлийн үед халдарын цар хүрээ нэлээд тэллээ. Идэвхижил ихтэй байна. Сүүлийн долоо хоногт “Монгол шир” ХХК-иас үүдэлтэй 45 тохиолдол илэрлээ. Үүнээс 22 нь ажилтан, бусад нь гэр бүл, найд нөхдийн халдвар, гутлын цехтэй холбоотой зургаан ажилтан өвдөхөд ар гэр, найд нөхөд гэээд 31 тохиолдол бүртгэгдлээ.

Сонгинохайрхан дүүрэгт худалдааны төвийн гурван хүн өвдөхөд ар гэр, төрөл садан гээд 25 хүн өвчилсөн. ББСБ-тай холбоотой 7 хүнээс улбаалж нийт 42 хүн өвчилсөн байна. Х апартментаас нийт 13 хүн өвчилсөн байна. Амгалан амаржих газраас 7 тохиолдол илэрсэн. Хоёр нь төрсөн ээж. Бусад нь эмнэлгийн ажилчид. Үүнтэй холбоотой Амгалан амаржихын үйл ажиллагааг зогсоож, эрэмбэлэн ангилалт хийж байна. 93 ээжийг гэрийн ажиглалтад оруулж байна. Хавьтал болоогүй хэрнээ эмнэлгийн тусламж шаардлагатай хүмүсийг өөр эмнэлэгт шилжүүлэхээр шийдвэрлэж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button