Нийгмийн

С.Батсүх: Их урам авлаа. Жингээ хасан, урт наслах хэрэгтэйг ухаарлаа

“Завханы Батсүх” хэмээн олон түмэндээ хүндлэгдэн, урлагийн салбарт тод мөрөө үлдээж яваа Гавьяат жүжигчин С.Батсүх өнөөдөр Ардын жүжигчин цол хүртлээ.

Тэрбээр “Өнөөдөр үнэхээр сайхан байна. Миний гурван дуун дотор аз жаргал маань байсан байна. 1993 онд би Гавьяат жүжигчин болсон. Өнөөдөр тав дахь Ерөнхийлөгчөөсөө Ардын жүжигчин цол хүртлээ. Би 1983 онд Завхан аймгийн Хөгжимт драмын театрын дуучин болсон. Өнөөдөр үнэхээр баяртай байна.

Улам их хичээх урам авлаа. Жингээ хасах, урт наслах хэрэгтэйг ухаарлаа. Дууг минь сонсдог монгол түмэндээ баярлалаа” хэмээн баярын сэтгэгдлээсээ хуваалцав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button