УРЛАГ

Өнөөдөр Ардын жүжигчин болох, Завханы С.Батсүхийн зангарагтай 20 уран бүтээл

Монголын урлагийн салбарт тод мөрөө үлдээн, гялалзаж яваа уран бүтээлчдийн нэг нь Гавьяат жүжигчин Санжаажавын Батсүх. Урлагийн салбарт цөөнгүй Батсүх бий. Харин “Завханы Батсүх” гэхээр гэхээр олон түмэн түүнийг андахгүй.

Нэгэн цаг үед Завхан нутгийн уугуулууд болох яруу найрагч Ц.Бавуудорж, ая зохиогч Ц.Жамъяан, Д.Цэвээнравдан нарын хамт уран бүтээл түлхүү туурьвин, дуулсан дуу бүхэн нь хит болсон билээ. Нэг хэсэг зах худалдааны төвд, орон нутгийн машинд гээд хаана л бол хаана С.Батсүх, Д.Энхзул хоёрын дууг л сонсдог байсан гэдэг.

Image result for Дуучин батсүх

С.Батсүх гавьяат өнөө ч уран бүтээлээ туурьвисаар байгаа. Сүүлийн үед дуулсан “Орчлонг хайрлаарай”, “Хаан заяатай орчлон”, “Өөртэйгөө ярилцахуй” зэрэг олон бүтээл нь хит болоод байгаа юм.

Төрсөн нутгийнхаа тухай хамгийн олон уран бүтээл гаргасан, тэр бүхэн нь хит болсон уран бүтээлчдийн тэргүүн эгнээнд С.Батсүх гавьяат зүй ёсоор бичигддэг. Завхан нутгийн, монгол түмний их шүтээн Очирваань хайрханы тухай хамгийн олон дуутай уран бүтээлч бол тэр яахын аргагүй мөн.

Өнөөдөр Гавьяат жүжигчин С.Батсүх Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын жүжигчин цол хүртэнэ. Баярт өдөрт нь зориулан түүний хамгийн шилдэг 20 уран бүтээлийг сонирхуулъя.

НЭГ: “Завхан гол”. Үг: Н.Лутбаяр Ая: Ц.Жамъяан

ХОЁР: “Зөөлөн зөөлөн замбуулин”. Үг: Л.Мөнхтөр Ая: Н.Баасандорж

ГУРАВ: “Дорнын намуухан Отгонтэнгэр”. Үг: Ц.Бавуудорж Ая: С.Батсүх

ДӨРӨВ: “Гоёлоо өмссөн ээж”. Үг Ц.Сайнсамбуу Ая: Н.Ганбаатар

ТАВ: Дуут нуур: Үг: Н.Лутбаяр Ая: Д.Цэвээнравдан

ЗУРГАА: Хунт нуур. Үг: П.Батсайхан Ая: Д.Цэвээнравдан

ДОЛОО: “Дөрвөн улирлын өнгө. Үг: Ц.Бавуудорж Ая: Ц.Жамъяан

НАЙМ: Тэс мөрөн ижий. Үг Д.Азар Ая: Г.Тэрбиш

ЕС: Цэцэн хайрхан уул. Үг: Ж.Алтангэрэл Ая: Ц.Жамъяан

АРАВ: Ааваа дурсана.

АРВАН НЭГ: “Ээж минь”. Ая Д.Цэвээнравдан Үг: П.Батсайхан

АРВАН ХОЁР: Ээжтэй орчлон. Үг: Ц.Бавуудорж Ая: Ц.Жамъяан

АРВАН ГУРАВ: “Ханийн сэтгэл”. Үг: Т.Ганбаатар Ая: Да.Жамъяан

АРВАН ДӨРӨВ: Аавын сэтгэл. Үг: Ц.Цогтжаргал Ая: Ц.Дашзэвэг

АРВАН ТАВ: Цаг цагийн аяс.

АРВАН ЗУРГАА: Бүүвэй ээж. Үг: Н.Лутбаяр Ая: Д.Цэвээнравдан

АРВАН ДОЛОО: Аав минь.

АРВАН НАЙМ: Тодхон зүүдний нутаг

АРВАН ЕС: Хаан заяатай орчлон. Үг: Б.Түвшин Ая: С.Батсүх

20: Орчлонг хайрлаарай. Үг: Ц.Бавуудорж Ая: Д.Нармандах

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button