Нийгмийн

Хурандаа Э.Бөхбат ТЦА-ны Замын хяналт хариуцсан ахлах зохицуулагчаар томилогджээ

Өнгөрсөн 2019 оны есдүгээр сард Тээврийн цагдаагийн албаны Удьдчилсан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбатын эзэмшлийн орон сууцанд хууль бус атомат тоглоомын газар ажиллаж байсан талаар хэвлэлүүд мэдээлсэн. Улмаар энэ асуудал нийгэмд маш хүчтэй шүүмжлэл өрнүүлснээр хурандаа Э.Бөхбат үүрэгт ажлаасаа түдгэлзэж шалгуулахаа мэдэгдэж, ажлаа өгсөн.

Тэрбээр "Энэ асуудлын үнэн зөвийг эцсийн байдлаар хуулийн байгууллага шалгаж хэн буруутай эсэхийг тогтоогоогүй байхад олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж байгаа нь төрийн алба болон тэр тусмаа Монголын мянга мянган цагдаагийн албанд чин шударгаар, хичээнгүйлэн нойр хоолоо умартан зүтгэж байгаа хамтран зүтгэгч нарын маань нэр хүндэд асар муугаар нөлөөлж байгаад туйлын их харамсч байна. Дээрх асуудлын үнэн зөвийг тогтоох хүртэл өөрийн хүсэлтээр Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн даргын үүрэгт ажлаас түдгэлзүүлэх өргөдлөө өгч шалгуулах болсноо та бүхэнд үүгээр мэдэгдэж байна.

Би монголын цагдаагийн байгууллагад хоёргүй сэтгэлээр 22 жил зүтгэжээ. Энэ хугацаанд монгол хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах үйлсэд амьдралынхаа ихэнх цаг, залуу насаа зориулсан. Хайртай албаа орхих харамсалтай байгаа хэдий ч би өөрийнхөө гаргасан шийдвэрээ зөв гэж бодож байна. Монгол Улсын Цагдаагийн байгууллагын босоо цагаан хийморь өөдөө байж иргэд маань аюул осолгүй амар тайван байхыг л би хүснэ” хэмээж байсан юм.

-ТЭРБЭЭР 2020 ОНЫ ГУРАВДУГААР САРААС БУЦААД АЖИЛДАА ОРЖЭЭ-

Гэхдээ шалгалтын ажиллагаа юу болсон, хэний буруу зөрүү байсан талаар цагдаагийн байгууллагаас эргэж ямар нэг мэдээлэл өгөөгүй. Тэгсхийгээд намжсан. Тэгвэл эл явдлаас хойш зургаан сарын дараа буюу 2020 оны гуравдугаар сард Э.Бөхбат хурандаа Тээврийн цагдаагийн албандаа буцаад ажилд оржээ.

Гэхдээ даргын албан тушаалд очоогүй. Харин Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн хяналт, зохицуулалтын хэлтсийн замын хяналт хариуцсан ахлах зохицуулагчаар томилогдон ажиллаж байгаа юм байна. Ажилд буцаад томилогдсоныг бодоход түүнийг шалгаад гэм буруугүй, өөрийн эзэмшлийн байранд нь автомат тоглоом ажиллуулж байсныг мэдээгүй байсан нь үнэн гэж үзсэн бололтой.

Уг нь хэдхэн хоногийн өмнө салбарын сайд Х.Нямбаатар нь индэр дээрээс мэдэгдэхдээ “Цагдаагийн алба хаагчид ёс зүйн алдаа гаргавал сануулах арга хэмжээ авахгүйгээр ажлаас чөлөөлнө. Цагдаагийн байгууллагын удирдлагууд өөрсдөө манлайлагч байх ёстой” хэмээсэн. Гэвч сайдын сүржин мэдэгдэл, бодит байдал хоёр яв цав нийцэхгүй байгаагийн нэгэн жишээ энэ болов уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2021-02-09 09:41

Одоо тэр байраа нураагаад дахин төлөвлөлтийн төлөвлөнөөгөөр явмаар байна, цул хог цуглардаг, хүмүүс шээж баасан, хотын өнгө үзэмж гутааж, бохирдуулсан газар харагдах юум. Иргэний хувьд хараад сайхан янз�##�чаасай гэсэндээ л бичлээ. Хажуудах з�##�гаа гаражууд нь бас бөөн хогний үүр байх юум даа.

Ганбаа
Ганбаа
2021-02-09 09:42

Замын хөдөлгөөний дүрмийг хууль болгохгүй бол бидний хэнэггүй занг одоогийн дүрэм дийлэхгүй нээ

Зочин
Зочин
2021-02-09 12:19

Энэ бол х�##�агдахаас өөр аргагүй хүн !

Зочин
Зочин
2021-02-09 12:19

Ха л аач !

Зочин
Зочин
2021-02-09 12:20

Ёс зүйн �##�даа ч биш хууль бус үйлдэл !

Тунгаа
Тунгаа
2021-02-09 13:18

Баян хурандаа

Зочин
Зочин
2021-02-09 14:51

дхаиад байрны мөнгө хийхнь дээ

Зочин
Зочин
2021-02-09 20:37

Одоо бас ичихгүй гарууд их бнөө

Зочин
Зочин
2021-02-09 22:41

Буцаж орж яадаг байна хуульзүйн сайд Нямбаатар их сүржин мэдэгдэл хийгээд байсан мөрийтэй тоглоомоор хоолоо олж иддэг цагдаа нарыг шууд сануулах арга хэмжээ авахгүй хөөнө гэсэн яасан иймэрхүү хүмүүсээс болж цагдаа ямар ч нэр хүндгүй болж байна Зариг анх гаргаж тавьсан БГД 1р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг мөрийтэй тоглоомын газрыг илэрүүлсэн... Шившигтэ хурандаа

MARSHIL.L.D.ERDENEBAT
MARSHIL.L.D.ERDENEBAT
2021-02-10 01:51

MONGOL.ULCIN.MARSHIL.CHINGIC.XAAN..MORG.BREMA.DYGERIN.ERDENEBAT.MONGOL.ULCIN.ZAGDAAGIN.ERONXI.GAZARIN.DARGA.BAICAN.YEIN.POTO.ZURAG.GET.DUGAAR.TAARNA.ZAGDAAGIN.ERONXI.GAZARIN.DECLEGJ.GENERAL.OLON.ULCIN.INTEROOLIN.DARGA.ALBA.SOL.N.MARSHILSMUC.ZOLTOU.OLON.ULCIN.PARADIN.ERONXI.ZAXIRAGJ.MARDHILSMUC.CHINGIC.XAAN.MOTH.BREMA.DYGERIN.ERDENEBAT.CANCER IN.ORON.ZAIN.EZEN.SHY

Зочин
Зочин
2021-02-12 00:12

Энэ хошного ичиж үхээсээ.

XURANDAA.BAACANXYY
XURANDAA.BAACANXYY
2021-03-29 18:12

DYYREGIN.ZAGDAAGIN.AJILTANUUD.UULZBAR.DEER.GARDAG.DAAGI.DOOGI.DUUGI.DEEGI.DUNDRAA.BYDYYN.BOLDOO.DANXARAAD.TA.BYXEN.ZAXILGAAN.CANTEXNIKINXEE.ALBAN.BAIGUULAGIG.BODOOD.TRANSHEINI.TOM.XONGILOOR.OROOD.IT.END. ESE.ARXIJID.XAN.UUL.DYYREGIN.ADIAXYYTEI.UNTCAN.BAACNUUDIG.JIN.BARIAD.BAIJ.BAINA..NEG.J.ARXIGYI.IREEREI.

Zochin
Zochin
2021-04-13 01:38

Ene ih mundag hun shdee .Arhi uudgvi Joloo bol mash sain baridag baridag baisan..Yg tsagdaagin alband tohirno .

Erchem
Erchem
2021-04-13 07:01

Биднийгээ нэг гөлөг төөрүүлэж байгаа аятай үзэх юмаа ккк. Монголчууд нохойноос дор болох гэж дэ.

МУ-ын иргэн
МУ-ын иргэн
2021-04-13 11:28

Зайлуулаач ээ!!!

Холбоотой мэдээ

Back to top button