ДЭЛХИЙЭРҮҮЛ МЭНД

Органик хүнс үнэхээр эрүүл мэндэд илүү САЙН гэж үү

Хүмүүс сүүлийн үед органик аргаар тарьж ургуулсан жимс, ногоо эсвэл генийн өөрчлөлтгүй бүтээгдэхүүн гэсэн тайлбартай хүнс худалдан авах нь ихэссэн билээ. Тухайлбал АНУ -д дөрвөн дэлгүүр бүрийн гуравт нь органик хүнс худалдаалдаг аж. Органик хүнс гэж бодохоор бидэнд илүү шим тэжээлтэй, генийн өөрчлөлтгүй, химийн аргаар гарган авсан бордоо болон шавжны хор ашиглаагүй хүнс санаанд ордог билээ. Хүмүүсийн органик хоол авах гэсэн зорилго нь зөв боловч тус бүтээгдэхүүнүүд үнэхээр тийм сайн гэж үү? Энэ асуултыг бид өнөөдөр авч үзэх болно.

Органик хүнс гэж юу вэ

Organic produce is seen for sale, November 28, 2016 at a Ralph's Supermarket in Irvine, California. "Shop with a Doc" is a community health program from St. Joseph Hoag Health hospital group which brings medical professionals and nutritionists into local supermarkets to give shoppers the opportunity to ask questions about ingredients and how to make healthy choices an increasing challenge for customers who are overwhelmed with the number of products claiming various health benefits. / AFP / Robyn Beck (Photo credit should read ROBYN BECK/AFP/Getty Images)

Органик хүнс гэж юу вэ гэдэг тал дээр олон улсын нэгдмэл тодорхойлолт үнэндээ байдаггүй аж. Иймд улс улсууд өөрсдийн гэсэн тодорхойлолттой байдаг гэнэ. Тэдгээр тодорхойлолтууд ихэнхдээ генийн өөрчлөлтгүй, химийн бордоо, шавж устгагч ашиглаагүй ургуулсан ургамал эсвэл хормон, антибиотик өгөөгүй амьтны мах гэх мэт зүйлсийг дурддаг юм. “Органик” болон “Байгалийн” гэсэн хоёр үг нь ижил утгагүй биш. Хүнсэн дээр байгалийн гэсэн шошго байвал тус бүтээгдэхүүнд амт оруулагч, өнгө оруулагч, хадгалагч бодис нэмээгүй гэсэн үг. Энэ нь хүнс үйлдвэрлэхэд ашигладаг бодисууд биш юм.

Органик хүнс эрүүл мэндэд илүү сайн уу

Органик ургамлуудыг байгалийн аргаар тарьж ургуулдаг тул илүү шим тэжээлтэй эрүүл мэндэд сайн гэж бид боддог билээ. Хэд хэдэн судалгаа үүнтэй санал нэг тоо баримт олж органик хүнсний антиоксидантын агууламж их байдаг хэмээн дүгнэсэн байдаг. 2014 онд явагдсан нэгэн судалгаа органик хүнс нь органик бус бүтээгдэхүүнтэй харьцуулахад антиоксидантын агууламж их, кадмийн агууламж бага байдаг хэмээн дүгнэжээ.

Антиоксидант нь зүрх судасны өвчин болон хэд хэдэн хорт хавдрын төрлөөр өвчлөхөөс урьдчилан сэргийлдэг хэмээн зарим эрдэмтэд үздэг юм. Тус 2014 оны судалгаагаар органик хүнсэнд эдгээр антиоксидантуудын агууламж илүү байжээ.

-Фенолын хүчил 19 хувиар илүү

-Флаванонууд 69 хувиар илүү

-Стилбенсүүд 28 хувиар илүү

-Флавонууд 26 хувиар илүү

-Флаванолууд 50 хувиар илүү

-Антоцианинууд 51 хувиар илүү

 Мөн зарим судалгаанууд органик хүнсний витамин C болон омега гурав тосны хүчлийн агууламж илүү их байдгийг харуулсан баримт олсон байдаг. Өөр судалгаанууд чухал ач холбогдол бүхий ялгаа олоогүй удаа ч бий.

2017 онд нийтлэгдсэн судалгаагаар органик хүнсэн дэх омега гурвын агууламж 50 гаруй хувиар их байдаг гэсэн баримт олжээ. Гэвч эдгээр хүнснээс бид омега гурвын хэрэгцээний багахан хувийг авдаг юм. Мөн тус судалгаанд ургамлын шим тэжээлт чанар үйлдвэрлэх арга барилтай нэг их холбоогүй байдаг талаар дурджээ.

Зарим хүмүүс органик хүнсийг илүү шим тэжээлтэй гэх шалтгааны улмаас бус химийн бордоо, шавж устгагч гэх мэт хортой бодисоос татгалзах гэж авдаг билээ. Шавж устгагчтай холбоо бүхий хэд хэдэн судалгаа явагдаж органик хүнсэнд шавж устгагч ашигласан ул мөр илүү бага байдаг гэдгийг илрүүлжээ. Гэхдээ шавж устгагч бага ашигладаг гэдэг нь огт ашигладаггүй гэсэн үг биш юм. Органик аргаар ургамал ургуулахдаа органик шавж устгагч ихэнхдээ ашигладаг. Гэхдээ органик шавж устгагч ч гэсэн хортой билээ.

Химийн шавж устгагч нь хүнсэн дээр илүү удаан байдаг бөгөөд органик шавж устгагчтай харьцуулахад илүү хортой аж. Иймд та хүнсээ сайн угаасны дараа хэрэглэх нь чухал юм. Гэхдээ аливаа бодисын үзүүлэх хор нөлөө хэр их хэмжээгээр тус бодисыг хэрэглэсэн бэ гэдэгтэй шууд хамааралтай байдаг.

Органик хүнс хүрээлэн буй орчинд хор хөнөөл багатай юу

Зарим хүн  үйлдвэрлэх арга нь хүрээлэн буй орчинд хор хөнөөл илүү багатай гэсэн шалтгаанаар органик хүнс худалдан авдаг билээ.

Тэгвэл 2017 онд явагдсан нэгэн судалгаа органик хүнсний үйлдвэрлэл дээр дүн шинжилгээ хийсэн байна. Тус судалгаагаар 700 гаруй үйлдвэрлэгчээс ирсэн органик болон органик бус хүнсний хүлэмжийн хийн ялгаралт, энерги ашиглалт, газар ашиглалт гэх мэт зүйлсэд үзүүлэх нөлөөг шинжилж үзжээ. Шинжилгээгээр хүнсийг аль нэг аргаар үйлдвэрлэх нь хүрээлэн буй орчинд сайн гэсэн тодорхой дүгнэлт гараагүй юм. Органик болон органик бус хүнсийг үйлдвэрлэхэд ижил хэмжээний хүлэмжийн хий ялгардаг. Харин органик арга илүү бага энерги болон шавж устгагч ашигладаг боловч ижил хэмжээний ургац үйлдвэрлэхийн тулд хамаагүй их хэмжээний талбай ашигладаг билээ.

Органик хүнсийг үйлдвэрлэхэд илүү их мөнгө зарцуулдаг тул зах зээлд борлуулагдахдаа органик бус хүнснээс үнэтэй байдаг. Иймд та эрүүл хооллохыг хүсвэл заавал органик хүнс гэлтгүй хоолондоо жимс ногоо нэмэх хэрэгтэй юм.

Эх сурвалж: Insider, sites.google.com/view/sourcesorganic/

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button