ДЭЛХИЙ

РОЙТЕРС: Монгол улс Спутник-V вакцинд зөвшөөрөл олголоо

Оросын шууд хөрөнгө оруулалтын сан (RDIF) мягмар гарагт (2021.02.09) Монгол Улсын Эрүүл мэндийн яам коронавирусийн эсрэг Спутник-V вакциныг баталсан тухай мэдээлжээ.

Монгол улс өөрсдийн гэсэн клиникийн туршилт явуулалгүй тус вакцинд  яаралтай үед ашиглах баталгаа олгосон байна. Яаралтай үед ашиглах баталгааг “RDIF” ---тай хамтран ажилладаг Монгол Эм Импэкс Концерн ХХК-ийн тусламжтай гаргажээ.

Ингэснээр Монгол орон Спутник-V вакциныг баталсан 23 дахь улс боллоо. Тус вакциныг Орос, Беларус, Аргентин, Боливи, Серби, Пакистан, Палестин гэх мэт улсууд баталсан юм.

Өнгөрсөн долоо хоногт “The Lancet” анагаах ухааны сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар бол тус вакцин 91.6 хувийн үр дүнтэй хамгаалдаг гэдэг нь нотлогдсон билээ. Спутник-V вакцин нь 2°-аас 8° цельс хэмд хадгалж болдог учир бусад батлагдсан вакцинуудтай харьцуулахад давуу талтай юм. Мөн үнэ өртгийн хувьд нэг тун нь 10 хүрэхгүй ам.доллар аж.

Тус вакцин нь “Oxford/AstraZeneca”-ийн вакцин болон “Johnson&Johnson” компанийн эзэмшдэг “Janssen” фирмийн бүтээсэн вакцинуудтай ижил зарчмаар ажилладаг. Спутник-V нь хор хөнөөлгүй болгож инженерчилсэн ханиадны төрлийн вирус ашиглан коронавирусийн генетикийн мэдээллийн хэсгийг биед оруулдаг юм. Гэхдээ бусад вакцинаас өөр зүйл нь Спутник-V эхний болон хоёр дахь тундаа бага зэрэг өөрчилсөн тариа хийдэг аж. Ингэж хоёр өөр найрлагатай вакцин хийснээр дархлааны системд дэмжлэг үзүүлж хамгаалалтыг илүү удаан тогтоож магадгүй юм.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button