ЭРҮҮЛ МЭНД

Тусгаарлалтаас зугтаж Налайхад очсон иргэний хавьтлуудаас дахин гурван халдвар илэрчээ

Налайх дүүрэгт сүүлд батлагдсан нэг гэр бүлийн хоёр хүний ойрын хавьтлуудаас ахин гурван хүний хариу эерэг гарсан гэж Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс мэдээллээ.

Улмаар Бадрал гудамж, 10 шар, 39-р байруудыг тусгаарлаад байна.

Урьд нь батлагдсан хүмүүс нь Баянзүрх дүүргийн 6-р хороонд Наркологийн эмнэлэгт эмчлэгдэж байсан иргэн халдвар авсны улмаас байранд нь хорио тогтоох үед тусгаарлалтаас зугтсан аж. Ийнхүү Налайх дүүрэгт ирсэн бөгөөд сүүлийн 14 хоногийн хугацаанд олон газраар явж, олон айлд зочилсон төдийгүй өглөө, оройд хот, Налайхын хооронд автобусаар ирж, очиж байсан өгүүлэмжтэй байжээ.

Хэдийгээр халдвар батлагдсан өдрөөс эхлэн дүүргийн шуурхай штаб, ЭМТ, бусад мэргэжлийн байгууллагууд шуурхай ажиллаж тандалт, судалгааг хийж, ойрын болон дам хавьтлыг тогтоож тусгаарласан ч цаашид ахин хэдэн тохиолдол нэмэгдэхийг мэдэх боломжгүй байгаа аж.

Өнөөдөр мэдээлэгдсэн гурван тохиолдлуудын хоёрыг цэргийн төв эмнэлэгт тээвэрлэн хүргээд байгаа бол нэг тохиолдол нь зочид буудалд тусгаарлагдаж байсан хавьтлуудаас илэрсэн байна.

Тэдгээрийн тандалтын судалгааг хийж ойрын хавьтал болох 94 хүнийг тогтоон буудалд болоод гэрт нь тусгаарлаад байгаа бол дам хавьтлуудыг тогтоох судалгаа хийгдэж, тандалтын багийн шинжилгээ үргэлжилсээр байна.

Эх сурвалж: Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Аялагч
Аялагч
2021-02-11 15:34

Тусгай Шорон Covid-өрөө байгуулах хэрэгтэй .

mongol
mongol
2021-02-11 16:06

tarhi ni dutuu huduu garuudaa butsaagaachee,90onoos hoish ub shiljin iregsed

Зочин
Зочин
2021-02-12 20:47

Huduunii orkuud z##ltsgaa

zochin
zochin
2021-02-13 00:21

Эрүүгийн гэмт хэрэг шүү дээ хүнд ялтай Шоронд нь явуулах хэрэгтэй

Зочин
Зочин
2021-02-13 00:53

Өөрийгөө өвчтэй гэдгээ мэдсээр байж бу�####�д тараагаад явдаг ийм хүмүүсийг хатуу шийтгэх хэрэгтэй. Ковидоор өвчилвөл мэдрэлийн системд гажиг үүсдэг учир нийгэмд маш их дарамт ирэх учраас хүн бүр хичээх хэрэгтэй байна.

хондройт калу
хондройт калу
2021-02-13 12:19

Зориуд тараагаад байгаа юм биш үү. Ард нь ардчилсан нам, хятадууд хамт байж тун магадгүй, сайн ш�##�га. Ялла.

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button