Нийгмийн

Бусдын PCR-ийн бичиг ашиглан Дорнодод очсон иргэнд хариуцлага тооцно

Улаанбаатар хотоос Дорнод аймагтаа ирэх хүсэлт гаргасан иргэдийг сар шинийн баяраас өмнө татан авах ажлыг Аймгийн Онцгой комисс, Шуурхай штабын шийдвэрээр хоёрдугаар сарын 7, 9-ний өдрүүдэд автобусаар нийт 85 иргэнийг гэрт нь ирүүлсэн. Гэвч хоёрдугаар сарын 9-ний өдрийн автобусаар ирэх зөвшөөрөлтэй 45 иргэдийн дотор шинжилгээний хариу гараагүй дөрвөн иргэнийг тухайн үед автобусанд суулгалгүй үлдээсэн.Харин иргэн Б-ын нэр, бичиг баримт, шинжилгээний хариуг ашиглан иргэн Н автобусанд сууж, Улаанбаатар хотоос гарчээ. Түүнчлэн Хөлөнбуйрын постоор нэвтрэх үедээ ч иргэн Б-ын нэрээр мэдээлэл, гэрийн тусгаарлалтын баталгааг бөглөж орж ирснийг хоёрдугаар сарын 10-ны өдөр тандалтын бүлэг илрүүлж, Шуурхай штабт яаралтай мэдээлж, цагдаагийн газарт шилжүүлэн шалгалтын ажил явагдаж байна.Иргэн Н нь хоёрдугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн гуравдугаар байнгын цэгт шинжилгээ өгч, хариу 10-ны өдрийн 15:58 цагт сөрөг гарсан. Шинжилгээний хариу гараагүй байхад Дорнод аймаг руу нэвтэрсэн иргэн Н-ийн PCR шинжилгээний хариу нь эерэг гарсан бол түүнтэй нэг автобусанд ирсэн 41 иргэнд халдвар тараагаад зогсохгүй аймгийн хэмжээнд халдварын голомт үүсгэх маш том эрсдэл дагуулах байлаа. Тухайн иргэнд хариуцлага тооцно. 

Эх сурвалж: Аймгийн Онцгой Комисс, Шуурхай штаб

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-02-13 07:30

Хатуу арга хэмжээ авах хэрэгтэй. Нийгмийн аюулгүй байд�##�д зан�##�хийлсэнтэй утга нэг юм. Ер нь хүн бүр өөрийгөө өвчлөхөөс �##�хам дутамд сэргийлэх хэрэгтэй. Улс орон ямар их хүнд байд�##�д орж байгааг харж байгаа биздээ.

Холбоотой мэдээ

Back to top button