Нийгмийн

PCR нь сөрөг гараад Говьсүмбэрт очсон иргэнээс коронавирус илэрлээ

Говьсүмбэр аймагт коронавирусийн тохиолдол батлагдсан талаар тус аймгийн онцгой комиссоос мэдээллээ. Энэ талаар тус аймгийн онцгой комиссын албаны хүн мэдээлэл өгөв.

Тэрбээр “Хоёрдугаар сарын 08-нд Улаанбаатараас PCR шинжилгээний хариугаа аваад Говьсүмбэр аймагт орж ирсэн. Аймагт орж ирэхдээ мөн авто замын төв штаб дээр түргэвчилсэн шинжилгээ хийхэд бас сөрөг гарсан. Ингээд хоёрдугаар сарын 12-нд хийсэн давтан шинжилгээгээр энэ хүний шинжилгээ сул эерэг гараад PCR шинжилгээ хийхэд батлагдлаа.

Энэ тохиолдолтой холбоотой тандалт судалгаа хийж байна. Ойрын хавтлын 81 хүнийг тогтоогоод байна. 80 хүн нь Сүмбэр суманд, нэг хүн нь Баянтал суманд тогтоогдсон. Дам хавьтлын 6 хүн тогтоогдож байна. Улаанбаатараас ирж байгаа хүмүүсээ 14 хоног хяналтад оруулж байгаа. Улаанбаатар хотоос 294 хүн ирсэн, гэрийн хяналтад байна.

Нөхөр хүүхдээс нь шинжилгээ авсан. Өвчлөл одоогоор илрээгүй байна. Тиймээс гэртээ тусгаарлалтад байгаа. Энэ өвчний нууц хугацаа урт байна. Хоёр, гурав дахь шинжилгээнд халдвар илэрч байгаа учраас иргэд гэрийн дэглэмээ маш сайн барь. Халдвартай бүс нутгаас ирж байгаа ард иргэд дэглэмээ барьснаар өөрийгөө болон бусдыг эрсдлээс сэргийлж чадна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2021-02-14 08:45

ГЭРИЙН ТУСГААРЛАЛТАНД БН ЮМ БОЛ ЮУН ОЛОН ХҮН ОЙРЫН ХАВЬТАЛ ВЭ ЯМАР ХАРИУЦЛАГАГҮЙ ЮМ БЭ ЗАРДЛЫГ НЬ ӨӨРСДӨӨР НЬ ТӨЛҮҮЛ ГАЙНУУД ЧИНЬ

зочин
зочин
2021-02-14 11:25

Нэг х�##�двараас 80 хүн. Аймаар юмаа

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button