Нийгмийн

Иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгаа сэргээхэд 10 их наядыг хэрхэн зарцуулах вэ

Засгийн газар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г боловсруулан, хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй. Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцсэн. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийсэн юм.

Иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгаа сэргээхэд 10 их наядыг ингэж зарцуулахаар төлөвлөжээ.

- Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл

- Залуучуудыг ажил, мэргэжилд бэлтгэх, эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх хоёр сарын хугацаатай, сарын 500 мянган төгрөгийн тэтгэлэгт сургалтад хамруулахад 500 тэрбум төгрөг

- Эхний ээлжинд Улаанбаатар хотод барих “Залуус I, II, III” хорооллын дэд бүтэц, газар олгох, орон сууцыг нэг маягийн зургаар барих, ипотекийн хөнгөлөлттэй зээл олгох зэрэгт гурван их наяд төгрөг- Стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хоёр их наяд төгрөг

- Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжих зорилгоор 500 тэрбум төгрөг

-Монголбанкны жилд нэг их наяд төгрөг байгаа репо санхүүжилтийг хоёр их наяд төгрөг болгож нэмэх /ингэхдээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох 300 сая төгрөгийг 500 сая, уул уурхайн бус экспортын үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох нэг тэрбум хүртэл төгрөгийг гурван тэрбум хүртэл болгох/-ээр тусгасан юм.

Цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэх нэг суурь нөхцөл нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”. Үүнийг үр дүнтэй хийхгүйгээр төлөвлөгөө хэрэгжих боломжгүй учир онцгой анхаарахыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүд, холбогдох албан тушаалтнуудад санууллаа. Цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах Эдийн засгийн Ажлын хэсгийг Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн Ажлын хэсгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболдоор ахлуулан байгуулав.

Цар тахлын улмаас 2019 онд 5,2 хувийн өсөлттэй байсан эдийн засаг 2020 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр зургаа орчим хувиар унаж огцом агшаад байна. Үүнийг даган 46 мянга гаруй аж ахуйн нэгжид ажиллагсдын тоо гэхэд л 2020 оны гуравдугаар улиралд 70 мянгаар буурчээ. Энэ бүхнийг харгалзан Засгийн газар иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа сэргээх бодлого, зорилтыг 2023 он хүртэл зэрэг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргзн
иргзн
2021-02-14 16:17

МАН ЗГ Эдийн засгаа сэргээж чадах уу, Цаг сайхан байхад Чадаагүй Өр зээлэнд
бариулж, Хар жагса�##�тад оруулж, Хандив тусламжаар өдий хүртэл явж ирчихээд
одоо энэ Хүнд цаг үед Эдийн засгаа сэргээнэ гэхийн , Хүн Итгэмээргүй зүйл ярих юмаа, МАН тэгээд ч хамгийн ХАРГИС Нам шүү дээ, Татвар торгуулиар Иргэд ээ Дарамт�##�на, НДШ нэмж Хохирооно, тэгсэн мөртлөө Ажил орлоггүй болсон Иргэд дээ Санхүүгийн тусламж үзүүлэхгүй гэж Хатуурхана,

зочин
зочин
2021-02-14 16:52

2013 оноос зам барина гэж их хөрөнгө цацсан өр тавьсан Одоо барилга барьсаар 3 жил лав болно. Хурдан ашгаа өгөхгүй удна. Зээл иргэн бүрт очихгүй дээ. Аргатай з�##�ьтай нь түрүүлж аваад дуу�####�г юм даа. Тэгээд л хохь. Ядуу санхүүгийн боловсрол багатай нь ихэнхи байгааг ойлгож байна уу. Бэлэн мөнгө өгөхгүй ч хүндээ хүрэхгүй �##�хам болно.

харьяа муу луйварчдыг
харьяа муу луйварчдыг
2021-02-14 16:53

ЗА БААХАН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИД ИДЭЖ УУЖ ШОРОНД ОРЦГООХ НЬ ТИЙМ ИХ МУНДАГ ХЕТЕЛБЕР ХИЙХГЭЖААГАА БОЛ ТЕЛЕВИЗ РАДИОГООР ИЛ ШАЛГАРУУЛ МУУ МАНЫН ГАХАЙНУУД АА

зочин
зочин
2021-02-14 18:53

Барьсан орон сууцаа зарж дуусаагүй биз дээ Ш�##� хэрэггүй юм байна Мөнгө үрээх юм байна Вакцинаа оруулж ирээд үр дүнг нь харахаас өөр яах юм Өвчнийг дарж хөл хорионоосоо с�##�ж энгийн горимд шилжих л хамгийн чух�##� юм байна

Холбоотой мэдээ

Back to top button