ЭРҮҮЛ МЭНД

Нэмэгдэл цалингаа аваагүй ХӨСҮТ-ийн ажилчид голомтод ажиллах хүсэлгүй болж эхэлжээ

Коронавирусийн цар тахалтай бүтэн жил гаруй тэмцэж буй ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлгийн эмч, ажиллагсдад нэмэлт урамшуулал олгох Эрүүл мэндийн сайдын тушаал гарсан. Гэтэл уг нэмэлт урамшууллыг сүүлийн үед олгохгүй хойшлуулж байгаа талаар цахим орчинд мэдээлэл тарсан.

-ГОЛОМТОД АЖИЛЛАЖ БУЙ АЖИЛЧИД ҮНДСЭН ЦАЛИНГАА АВЧ БУЙ Ч НЭМЭГДЛЭЭ АВЧ ЧАДААГҮЙ БАЙНА-

Тиймээс бид халдварын голомтод ажилладаг эмч, сувилагчдын нэмэлт урамшуулал, илүү цагийн мөнгийг олгохгүй гурван сар болж байгаа гэх асуудлаар ХӨСҮТ-ийн эх сурвалжаас тодрууллаа.  

Эх сурвалж мэдээлэхдээ “Голомтод ажилласан хүмүүс үндсэн цалингаа авч байгаа хэдий ч голомтын нэмэгдлээ авч чадахгүй байгаа. Бүр 11-р сараас хойш нэмэгдлээ аваагүй. Уг нь цалин мөнгөний асуудалтай байгааг шинэ захирал нь мэдэж л байгаа. Эрүүл мэндийн сайд ирээд хэлэхдээ цалин мөнгийг нь асуудал гаргалгүй өг гэж хэлсэн юм гэсэн. Яамны санхүү л өгөхгүй байгаа гэж сонссон. Нэмэгдэл цалин өгөхгүй болохоор ажилчид голомт руу орж ажиллах ч хүсэлгүй болж эхэлж байна” гэлээ.

-Д.НАРАНЗУЛ: НЭМЭГДЭЛ ЦАЛИНГИЙН САНХҮҮЖИЛТ ӨЧИГДӨР ЭМЯ-НААС ШИЛЖИЖ ИРСЭН-

Харин яагаад эмч, ажиллагсдын нэмэгдлийг өгөхгүй байгаа талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Наранзулаас тодрууллаа. Тэрбээр “Эмч, ажилчид цалингаа аваад явж байгаа. Нэмэгдэл цалингийн тухайд ЭМЯ-наас нэмэлт санхүүжилтээр орж ирдэг мөнгө. Өчигдөр ороод ирсэн” гэх хариулт өглөө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-02-16 13:01

Өгөх л байлгүй дээ.Юун маягтай юм.Харин ч та нарт их анхаар�##� хандуулж байгаа байх шүү

Зочин
Зочин
2021-02-16 14:09

Ажилаасаа гарч болно ббүр эмнэлэгийн с�##�барт ажиллахгүй байсан ч болно

Зочин
Зочин
2021-02-16 15:34

tegiishd Nyamkhuu emch sain ugdug baisan biz muu helseer bgaad boliulsan hen haldvartiin golomtond nemegdel tsalingui ajillahavdee medeej heregshd

Зочин
Зочин
2021-02-17 00:27

Жинхэнэ баатрууд чинь энэ голомтонд ажиллаж байгаа хүмүүс шүүдээ.

Холбоотой мэдээ

Back to top button