Нийгмийн

Хөл хорио: Эхнэрээ эмнэлэгт хүргэх гэсэн залуу эрүүгийн хэрэгтэн болов

Цар тахлаас улбаатай хөл хорионы үед хуурамч QR код ашиглаж хөдөлгөөнд оролцож яваад баригдсан залууд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар бид өмнө мэдээлж байсан. Тэгвэл чухам хэн гэгч, юуны учир QR код бүхий тусгай зөвшөөрөл хуурамчаар үйлдсэн бэ.

Тус хэргийг дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй залуу үйлдсэн бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороонд оршин суух гэртээ компьютер ашиглан Улаанбаатар хот дотор замын хөдөлгөөнд оролцох QR тусгай зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн байдаг. Улмаар тухайн өдрөө өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо ашиглаж яваад цагдаа нарт баригдсан.

Тэрбээр “Эхнэр маань хагалгаанд орсон байсан. Улмаар буцаж эмнэлэг орох ажил байсан учраас тус зөвшөөрлийн бичгийг доод айлын хэвлэх төхөөрөмжийг гуйж байгаад өнгөтөөр хэвлээд, гэрлэн дохион дээр цагдаад баригдсан. Хуурамчаар бичиг баримт үйлдвэл эрүүгийн хариуцлага хүлээдэг гэдгийг судлаагүй. Тухайн үед эхнэр маань эмнэлэгт үзүүлэхээр явж байгаагаа цагдаад хэлээд явсан бол ингэж шүүх хурал болохгүй байх боломжтой байсан” хэмээн буруугаа хүлээжээ.  

Тухайн QR код нь Голомт банкинд ажилладаг ажилтны албан ёсоор авсан тусгай зөвшөөрөл байсан аж. Харин хэрэгт холбогдсон Б нь Голомт банкны ойролцоо зогсоолд байсан машины QR кодтой тусгай зөвшөөрлийн зургийг гар утсаараа дарж авсан байна. Ингээд гэртээ очиж автомашиных нь дугаарыг өөрийнх болгон засч янзалж хэвлэсэн байжээ.

Тиймээс түүнийг замын хөдөлгөөнд оролцохдоо хуурамч гэдгийг мэдсээр байж QR код бүхий тусгай зөвшөөрөл ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэж үзжээ. Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн, хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 мянган төгрөгөөр торгосон байна.

Ийнхүү нэгэн залуу хуулийн хариуцлага хүлээнэ гэдгээ ухамсарлахгүйгээр, эхнэрээ эмнэлэгт үзүүлэхийн тулд хийсэн хууль бус үйлдэл нь түүнийг эрүүгийн хэрэгт холбогдсон хар түүхтэй болгож орхив.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Кса
Кса
2 сар 17, 2021 13:34

За, хөдөөнөөс ирсэн оркууд аа. Өмөөрөөч, сэвээд өгөөч.

Зочин
Зочин
2 сар 17, 2021 13:45

ТӨР ОЙЛГОМЖТОЙ МЭДЭЭЛЭЛ ӨГӨӨГҮЙ НЬ ТОДОРХОЙ ХАРАГДАЖ БН

Зочин
Зочин
2 сар 17, 2021 13:49

Bolovsroltoi hun qr hudlaa uildeed l ehner hagalgaatai bsan bol emnelegiin bichig bh yostoi bizdee

Бод
Бод
2 сар 17, 2021 13:52

Уг нь бол үнэн учраа хэлээд нотлоод явж болж байна лээ. Цагдаач хүн шүү дээ. Хуурах з�##�илах хэрэггүй байсан юм

Зочин
Зочин
2 сар 17, 2021 13:54

Ямар тэнэг юм бэ? энэ чинь хүний эрүүл амьдрах эрх зөрчигдөж байна шд!

Зочин
Зочин
2 сар 17, 2021 14:21

Бүгдийг хуурамчаар үйлдэхийг зөвшөөрнө. Баригдаж болохгүй

биеэ засаад
биеэ засаад
2 сар 17, 2021 14:46

баригдахгүй олон хүн явж байгаа. Жолооны үнэмлэхээ согтуугаар жолоодсон гэх ш�##�тгаанаар хура�##�гачихаад хүний үнэмлэх ашиглаад хөдөлгөөнд байнга оролцдог. Цагдаад хэлэхээр үйлдэл дээрээ баригдаагүй бол хамаагүй буюу ш�##�гахад үнэмлэхтэй байсан. Өөрийнх нь үү гэдгийг мэдэхгүй. Тэгэхээр цагдаад гол учир нь байгаа биш. З�##�илж �##�иваа хууль зөрчсөн үйлдэл хийж болдог вм байнга гэсэн ойлголттой хүмүүс их болжээ. Үнэнээ хэлж учраа ойлгуулдаг ухамсартай иргэд цөөхөн байна.

Зочин
Зочин
2 сар 17, 2021 15:03

Huilaa dagaj chadaagui bol zuv shdee.davartsan huduus oroj ired neg huiven surguilhan tugsuud.hotot uldcheed huil zurchunu ta naras buh boloj butehgui yumnud garah yum da.huduuni buh hun ork bishee.buduuleg niigemshij chadaagui humus l ork shdee.gehdee hotot uldsen huduunihen buduuleg bas uhamsar bhgui ihenh ni shuu.bugd bish

Зочин
Зочин
2 сар 17, 2021 15:27

За аа больж үз .Хүн �##�ж хүрээгээр нь т�##�цан биш.Хулгайч, авилгач , офшорчид ,урвагчидтайгаа эхлээд хатуу хуулиа батлаад хэрэгжүүлчихээд иргэддээ зөрчлийн хуулиар шийтгэвэл зохилтой.

bold
bold
2 сар 17, 2021 15:29

ene ugaaasaa turulhiin sergelen/itgej bolohgui hun/ hun bna.yum bolgonii zallih gede tiim turuliin humuus baidag daa zugeer tiil amitan bna.

Зочин
Зочин
2 сар 17, 2021 16:32

Цаана чинь хэдэн тэрбумаар нь хулгай ,луйвар хийж,авилг�##� авч улс орныг цөлмөж байхад үхсэн ацны чинь QR -код вэ.Наад хошногоны цаас чинь одоо юунд хэрэгтэй гэж м�##�нуудаа.

Зочин
Зочин
2 сар 17, 2021 19:48

Мэдсээр байж хуурамчаар төрийн бичэг баримтыг хуурамчаар үйлдсэн байхад хуулийн хариуцлага хүлээхгүй нь зүйн хэрэг .

Оюу
Оюу
2 сар 17, 2021 20:36

Үнэнээ хэлээд явб�##� зүгээр л байсан. гэмт хэрэг мөн шүү дээ. Өөрийгөө ойлгуулж сур бу�####�д бүү буруугаа нялзаа. Хүн болгон ингэх юм бол хууль хөл хорио болохгүй шүү. Ядаж түргэн дуудсан дуудлагаа харуул.

Холбоотой мэдээ

Back to top button