Нийгмийн

Ховд аймгийн амаржих газарт гурван ихэр хүүхэд мэндэлжээ

Өнгөрсөн хулгана жилд Жаргалант сумын Алагтолгой багийн иргэн С.Бадампүрэвийн гэр бүлд гурван ихэр хүү мэндэлсэн бол үхэр жилийн хаврын тэргүүн сарын шинийн 6-ны Дашнямтай билэгт энэ сайн өдөр Цэцэг сумын харьяат Жаргалант сумын Бугат багт оршин суух иргэн Б.Отгонпүрэвийн гэр бүл гурван ихрээр бүл нэмж байна.

Тодруулбал, Ховд аймгийн Алтай сумын харьяат, Жаргалант сумын Бугат багийн 1-17 тоотод амьдардаг Баасандоржийн Оюунгэрэл 2 хүү 1 охин төрүүлжээ. Тэрбээр одоо 30 настай. 2012 онд ихэр охин, 2017 онд хүү төрүүлж байсан бол гурав дахь төрөлтөөрөө гурван ихэр төрүүлж ийнхүү зургаан хүүхдийн ээж болж байна.

Эхний хүү энэ өглөө 09:09 цагт 1кг 830гр, 2 дахь хүү нь 09:11 цагт 2кг 110гр, 3 дахь охин нь 09:13 цагт 1кг 850гр тус тус мэндэлсэн байна. Ихрүүдийг Эх барихын ерөнхий мэргэжилтэн Ц.Нарангэрэл, Төрөх тасгийн эрхлэгч Б.Нансалмаа, тэргүүлэх зэргийн эх баригч Д.Наранхүү, Нярайн эмч Ц.Солонго нараар ахлуулсан баг эх барьж төрүүлжээ. Эх хүүхдүүдийн биеийн байлдал хэвийн байна гэж Амаржих газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button