ДЭЛХИЙ

Умард Солонгосын гурван иргэнийг 1.3 тэрбум доллар хулгайлсан хэргээр яллав

АНУ-д Хойд Солонгосын гурван иргэнийг банк болон бизнесүүдээс 1.3 тэрбум ам.доллар салгасан хэргээр яллажээ. Тэднийг одоогийн байдлаар хараахан баривчлаагүй байгаа юм.

Мөн 37 настай Канад гаралтай Америк иргэн Галеб Алаумариг тус бүлгэмийн мөнгө угаагч хэмээн ялласан байна. Хойд Солонгосын гурван иргэнийг 2017 онд Их Британи улсын эрүүл мэндийн үйлчилгээний компьютерын системийг доголдолд оруулсан “Wannacry” цахим халдлагад оролцсон хэрэгт мөн ялласан аж.

Яллагдсан хүмүүсийн нэг Пак Жин Хёк 2014 онд “Sony Entertainment Pictures” студид хийсэн цахим халдлагад оролцсон хэргээр хоёр жилийн өмнө яллагдаж байсан гэнэ.

АНУ-ын Хууль зүйн газар яллагдсан хэрэгтнүүд Умард Солонгосын цэргийн тагнуулын газар болох Тагнуулын ерөнхий товчоонд ажилладаг хэмээн мэдэгдсэн юм.

Хэрэгтнүүдийн ялыг уншсан шүүгч Жон Демерс “Хойд Солонгосын мэргэжлийн ажилчид бууны оронд компьютерын гар ашиглаж мөнгө хулгайлахын оронд цахим мөнгө хулгайлж байгаа бөгөөд дэлхийд тэргүүлэх банк дээрэмдэгчид болоод байна” хэмээжээ.

Тэдгээр гурван хакерыг одоогийн байдлаар Умард Солонгост байгаа хэмээн таамаглаж буй. Гэвч тус улс нь АНУ-аас ялласан хэрэгт иргэдээ шилжүүлэн өгдөггүй билээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

2 Сэтгэгдэл

  1. Монголууд монголоос хулгайлаад амэрикт аваачдаг. Хойдууд амэрикаас хулгайлаад нутагтаа авчирдаг. Аль эх орон ч вэ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button