ЭРҮҮЛ МЭНД
А.Амбасэлмаа: Коронавирусийн 49 тохиолдол батлагдсаны 10 нь “Нэг өрх-нэг шинжилгээ”-нээс илэрлээ

“Нэг өрх-нэг шинжилгээ”-ний явц, коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Засгийн газар, ЭМЯ-нээс мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр буюу 2021 оны хоёрдугаар сарын 17-нд вирус судлалын лабораториудад нийт 40217 хүнд шинжилгээ хийхэд 49 хүнээс коронавирус илэрлээ.
Ажиглан тусгаарласан, ойрын хавьтлуудын анхны болон давтан шинжилгээнээс ихэнх нь гарлаа. “Нэг өрх-нэг шинжилгээ”-нээс 10 хүнээс коронавирус илэрлээ. Ийнхүү “Нэг өрх-нэг шинжилгээ”-гээр нийт 37 хүнээс коронавирус илэрлээ” гэв.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ нь халдвар хотын хүн амын дунд байгааг Тодоор илтгэж байна. Эдгээр халдварын Ойрын хавьтлын 1, 2 болон Мөн 1, 2-р хавьтлын тэдгээр хүмүүсээс бусдад өдөр бүр цааш халдварласаар л байгаа гэсэн үг ш дээ. Ер нь болж өгвөл ийтэрхүү тактикаар байнга л шинжилгээ хүн амын дунд явуулж баймаар санагдлаа. Та бүхэнд талархлаа илэрхийлье.