СПОРТ
“Их дуулга”-д Монголоос ганцаараа зодоглож буй Моллаи Саидын сугалаа

Жүдо бөхийн Тель Авивын “Их дуулга” өнөөдөр Израиль улсад эхэллээ. 60 орны 422 тамирчин зодоглож буй тус тэмцээнд Монголоос дэлхийн аварга Моллаи Саид ганцаараа өрсөлдөж байна. Иргэншлээ солин, Монголын тамирчин болсон тэрбээр В хэсэгт багтжээ.

Эрэгтэйчүүдийн 81 кг-д барилддаг Моллаи Саид эхний тойрогт гоц мөргөсөн. Улмаар дараагийн тойрогт Израилийн Сегев Бен, Аербайжаны Зщлим Цкаев нарын ялсантай нь барилдана.

Моллаи Саид хамгийн сүүлд Унгарын “Их дуулга”-аас хүрэл медаль хүртэн, Монголын төрийн далбааг олон улсын дэвжээнд анх удаа мандуулсан юм.
Алтан мед####ь аваад гайхуулаад өгөөрэй.
Amjilt yaltiig xvsey Moley