Нийгмийн

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү хууль бусаар халагдсан хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргалаа

Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан тушаалаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүг 2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр ажлаас нь чөлөөлсөн. Шалтгаан нь "Өргөө” амаржих газарт төрсөн эхийг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ ноцтой алдаа гаргасан гэх үндэслэлээр.

Тэрбээр ажлаас чөлөөлөгдсөнийхөө дараа нэгэн хэвлэлд ярихдаа "Миний хувьд ХӨСҮТ-д 1997 оноос эхлэн ажилласан. Тэртээ 2007 онд сонгон шалгаруулалтад нь тэнцээд тус төвийн захирлаар томилогдож байсан. Энэ хугацаанд гурван удаа жил хүрэхгүй хугацаагаар захирлын ажлаас завсардаж байсан. Энэ удаагийнх дөрөв дэх нь болж байна” хэмээсэн байх юм.

Гэвч тэрбээр мөчөөгөө өгсөнгүй. Ажлаас хууль бусаар халагдсан гэж шүүхэд дахин гомдол гаргалаа. Тодруулбал өчигдөр буюу 2021 оны хоёрдугаар сарын 18-нд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргажээ. Шүүх хурлын тов хараахан гараагүй байна.

Хэрвээ Д.Нямхүү эмч гурван шатны шүүхээр дахин ялалт байгуулвал тав дахь удаагаа ХӨСҮТ-ийн даргын албан тушаалд томилогдох юм. Тэрбээр ХӨСҮТ-д нийт 13 жил ажилласан байдаг.

-АТГ-ААС ХҮСЭЛТ ХҮРГҮҮЛСНИЙ ДАГУУ ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН САЙД Г.ШИЙЛЭГДАМБА ТҮҮНИЙГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖ БАЙВ-

Өмнөх хоёр удаа нь ямар шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөж байсан нь тодорхойгүй байна. Харин гурав дахь нь 2015 онд байдаг.

Авлигатай тэмцэх газраас 2015 онд  ХӨСҮТ-д ажиллах үед хэд хэдэн зөрчил, дутагдал илэрч байсан. Тухайлбал, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү  өөртөө  5.500.000 гаруй төгрөгийн урамшуулал, мөн 3.100.000 гаруй  төгрөгийн илүү цагийн хөлс олгосон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзсэн. Түүнчлэн Сүрьеэгийн клиникийн 10.800.000  төгрөгийн төсөвт өртөг бүхий засварын ажлыг үнийн харьцуулалт хийлгүйгээр “Дойт трейд” ХХК-тай шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн байсан хэмээсэн.

Улмаар Авлигатай тэмцэх газраас тухайн үед Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад хүргүүлсэн албан бичигтээ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасны дагуу Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүүд хариуцлага хүлээлгэж, цаашид дээрх зөрчил, дутагдлыг дахин гаргуулахгүй байх чиглэлээр нийт эрүүл мэндийн байгууллагын албан тушаалтнуудад урьдчилан сэргийлэх зорилгоор танилцуулахыг хүссэн байдаг юм.

Тиймээс Эрүүл мэнд,спортын сайд асан Г.Шийлэгдамба салбарын сайд байхдаа ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүг ажлаас нь чөлөөлсөн байдаг. Харин Д.Нямхүү эмч ажлаас хууль бусаар чөлөөлөгдсөн гэж шүүхэд хандсанаар гурван шатны шүүхэд ялалт байгуулж 2016 онд албан тушаалдаа эргэн томилогдож байлаа. Түүнээс хойш тав дахь жилдээ ажиллаж байгаад дөрөв дэхь удаагаа ажлаас чөлөөлөгдөж байгаа нь энэ юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
28 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 19, 2021 08:16

болио

Зочин
Зочин
2 сар 19, 2021 08:21

Одоо амар дөө. Үлдсэн хүмүүс нь ажлаа дажгүй сайн хийгээд болоод л байна. Эсвэл тэгж их ажилламаар байв�##� заав�##� дарга хийх гээд байлгүй зүгээр эмчээ хий л дээ

Зочин
Зочин
2 сар 19, 2021 08:36

Одоо болноо нямхүү , хөсүт ийг идэж цавчихаас өөр амьдрах арга �##�га уу, ямар ч санаачлага хөгжүүлэлт байхгүй, хөсүт гэж харанхуй хар нүх. З�##�уу дараагийн үедээ зайгаа тавь, хөдөлж чадахгүй өвгөн болтлоо зуур�##�дмх нь ээ. Ичиж амьдар.

Зочин
Зочин
2 сар 19, 2021 08:51

ашгүй2 эргээд ирээсэй эмч маань

Уншигч
Уншигч
2 сар 19, 2021 08:58

За одоо монголчууд минь �##�бан туша�##� авч өгч сураач дээ.мөн байх юм шиг л зарга хийгээд.энэ �##�бан туша�##�гүй амьдр�##� дуусчих гээд байгаа юмуу.хөгшин з�##�уугүйл шүүхдээд х�##�агдсан бол тэгээд санд�##� сууд�##�тайгаа зуур�##�дагүй яваач дээр.

Зочин
Зочин
2 сар 19, 2021 09:00

Одоо болсоон. Шун�##�тай юм бэ

Зочин
Зочин
2 сар 19, 2021 09:54

Энэ эргүү ѳвгѳн одоо болиосой, тэр эмнэлэгийг 17 жил идээд бүр б�##�гас болгосон байдаг шүү

Зочин
Зочин
2 сар 19, 2021 10:27

одоо шорондоо очоо

Urgen
Urgen
2 сар 19, 2021 10:32

Bas zargaldaad butsah ajillah nee barag 20 iod jil ajillaj baigaa emnelgiin unen turh denduu aimshigtai baina Lee araich dee. Zugeer emch eel hiigeech dee. Ene emnelgees ashgyi beg yum z##lj jaahan tsever agaar amisgal baihad dahiad ajillah vii dee

Зочин
Зочин
2 сар 19, 2021 10:35

Даргаас өөр хийж чадах ажилгүй хүн үү.

Зочин
Зочин
2 сар 19, 2021 11:26

ЗӨВ Ш ДЭЭ.ӨВГӨЦҮҮЛ ГЭЭД БАЙГАА ТАЛ ТАРХИ НЬ АУИЛАХГҮЙ БАЙГАА НӨХДҮҮД!! ӨӨРСДӨӨ ЭНЭ ХҮНИЙ НАСАН ДЭЭР ИНГЭЖ ЭРЧ ХҮЧТЭЙ АЖИЛЛАЖ ЧАДАХ БОЛОВ УУ? ( БИЧИЖ БУЙГ НЬ ШИНЖИЛБЭЛ ОДОО Ч ЧАДАРЦАН) НЭГЭН НЬ ИЛТ.!!ГОМДОЛ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ.САЙД НЬ ОГЦРОХДОО ( ҮХЭХДЭЭ ҮХЭР БУУГАА) ГЭГЧЭЭР ХАЛЧИХААД ЯВСАН.ҮНЭН МӨН НЬ ИЛ БАЙХАД ОДОО ЭНЭ ХЭЦҮҮ ҮEД ДАДЛАГА ТУРШЛАГАТАЙ ЭМЧ ЭМНЭЛГИЙН АЖИЛТАН НЭН ХЭРЭГТЭЙ БАЙНА.

Ганаа
Ганаа
2 сар 19, 2021 11:30

Эмчээ хийгээд явж чадахгүй ээ? Үхтэлээ дарга байх ёстой гээд бодоод байгаа дурак уу? Өөрийн амьдр�##�аа бол ханг�##�ттай өөд татсан мөртлөө эмнэлэгийнхээ байгааг хараач б�##�иар сэтгэлгүй өлөн өвгөн.

Z
Z
2 сар 19, 2021 11:32

энэ нэг юм одоо тэр чигээрээ �######�аачээ. ямар шун�##�тай амьтан бэ. одоо 2

Зочин
Зочин
2 сар 19, 2021 12:25

Odoo bolio emnelgiig hanatlaa idej uulaa gazriig ni zarj huvi avlaa ene uvchtunguud chamd urgui bizdee

бодрох
бодрох
2 сар 19, 2021 14:36

төрийн �##�быг өгч авч сурах хэрэгтэй, тэтгэвэрийн нас нь болсон юм бол амр�##�таа эдлэх хэрэгтэй.энэ мэт хүмүүсийн худ�##� хуурмаг ажиллагаа, хариуцлагагүй, с�##�бараа удирдаж чадахгүй байгаа байдлаас ш�##�тга�##�ж эх орондоо аюулт өвчинийг �##�дчихаад байж, уучл�##�т гуйгаад огцрох байт�##� харин эсрэгээрээ ичих нүүрээ элгэндээ хийгээд �##�бан туша�##�ынхаа төлөө үхэн хатан зүтгэж байх гэж дээ.Хэлэх ч үг �##�гаа

зочин
зочин
2 сар 19, 2021 16:51

Хүний эрх

Зочин
Зочин
2 сар 19, 2021 19:25

Одоо болноо Нямхүү , харин тэр з�##�уухан сайд Мөнхсайхан их зүйлийг хийх байсандаа

Үнэн !
Үнэн !
2 сар 19, 2021 22:16

Алдаа гаргасан нь үнэн !

Зочин
Зочин
2 сар 20, 2021 05:42

Энэ хүн чинь эрүүл хүн үү өвчтэй хүн үү ковид вирустай ярьдаг нөхөр чинь мөн биз дээ нэг иймэрхүү л хүн байсан байхаа биш бол уучлаарай

Балай
Балай
2 сар 20, 2021 11:02

Ёс зүйгүй хүн бэ

Зочин
Зочин
2 сар 20, 2021 11:21

odoo boli boli. zaluu yedee zaigaa tavij ug. uheh geed zuuraldchihiimaa. gaigyi yum boluu gesen balai uvgun bna shde bas

zochin
zochin
2 сар 20, 2021 13:42

nyamhuu nyamdorj 2 alban tushaalgui bol uhchih geed bga yum bh da

хүннү
хүннү
2 сар 20, 2021 15:44

Нямхүү минь одоо болно. Өөрийн чинь гавьяаг төр зүгээр орхиж болохгүй. Анх Ковид-19-тэй нүүр тулж ажилсан хүн бол Нямхүү эмч. Тиймээс энэ хүний гавьяаг төр засаг үнэлэх ёстой.

Зочин
Зочин
2 сар 20, 2021 21:05

Энийг сайн ш�##�гаад шоронд явуул

Зочин
Зочин
2 сар 21, 2021 02:44

Nyamhuug huuli busaar ogtsruuldag baij Odoo muu sain harhnuudtai temtseed garaad irerei

Зочин
Зочин
2 сар 21, 2021 07:51

ХӨСҮТ -н дарга байх с�##�ахын аргагүй унац ихтэй амархан ажил юм байхдаа.

Зочин
Зочин
2 сар 22, 2021 22:09

Х�##�двар �##�даж ажлын хариуцлага �##�дсан одоо больж үз шоронд ороогүй с�##�сан дээрээ баярлаж яв яасан агуу шун�##� бэ. Угаасаа ш�##�гагдаад тогтоогдоно энэ өвчнийг дотроо �##�дсан нуусан буруутан шүү.

Халдварт
Халдварт
2 сар 22, 2021 22:36

Одоо болноо.Таныг рекетүүдтэй гар нийлж ажилладгийг мэднэ.Х�##�двартын эргэн тойрны газар гэж байхгүй болсон.Хориотой зонтой байх ёстой.Гэтэл бүгдийн зараад зарсан компаниасаа орон сууц авсан.Сая ковидын үед идэж уусан нь тамтагаа �##�дсан.Таныг явснаар бид одоо л шинэ үеийн удирдлага ямар гоё байдгийг мэдэж авлаа.Ха�##�ттай ертөнц байжээ бид.Энд тантай нэг болж хамт идсэн нөхдүүд л таныг санаж з�##�гаж байгаа байх.Бид бол үгүй шүү.Төр ард түмэн түмэн нүдтэй гэж үнэн юм.Эргэж ирэх тухай бодсоны хэрэггүй, эсвэл шорондоо яв даа

Холбоотой мэдээ

Back to top button