Нийгмийн

Улсын бүртгэлгүй мотоцикл жолоодож явсан эрэгтэй осолдож, нас баржээ

Өчигдөр /2021.02.18/ Хөвсгөл аймгийн Түнэл суманд мотоциклтой хүн осолдож нас баржээ. Тодруулбал, 30 орчим настай эрэгтэй хүн Мустанг-5 маркийн улсын бүртгэлгүй мотоцикл жолоодож яваад онхолдож, нас барсан байна.

Эх сурвалжийн мэдээлснээр талийгаач архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй байна. Хэргийг Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button