СПОРТ

“Их дуулга-2021”: Моллаей Саеид өнөөдөр барилдана

 Жүдо бөхийн Тель Авивын “Их дуулга” Израиль улсад хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 60 орны 422 тамирчин зодоглож буй тус тэмцээнд Монголоос дэлхийн аварга  Моллаей Саеид ганцаараа өрсөлдөж байгаа юм. Иргэншлээ солин, Монголын тамирчин болсон тэрбээр өнөөдөр барилдана.

Эрэгтэйчүүдийн 81 кг-д барилддаг, В хэсэгт багтсан  Моллаей Саеид эхний тойрогт гоц мөргөсөн. Улмаар дараагийн тойрогт Израилийн Сегев Бен, Аербайжаны Зщлим Цкаев нарын ялсантай нь хүч сорино.

Моллаей Саеид яагаад иргэншлээ сольж, Монголын тамирчин болсон тухай нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button