Нийгмийн

Д.Сумъябазар: Баянзүрх дүүрэг, Улаанхуаран орчимд халдварын тархалт ихсэх тооцоо гарсан

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар "Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний явцын талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Нэг хаалга-нэг шинжилгээ өндөр зохион байгуулалтад үйл ажиллагаа явагдаж байна. Баянзүрх дүүрэг, Улаанхуаран орчимд халдварын тархалт ихсэх тооцоог гаргаад байна. Гол нь халдварын голомтуудыг хумиж, хотын нийгэм эдийн засгийг хэвийн нөхцөлд шилжүүлэх ёстой. Өнөөдрийн байдлаар нийт ирсэн дуудлагын ихэнх нь шинжилгээнд хамрагдах хүсэлтээр хандсан байна.Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд хамрагдсан иргэд бичгээ үзүүлээд дараагийн ажилд хэвийн явж болно. Шинжилгээний хариу удаж байгаа талаар өнөөдөр 21 дуудлага ирсэн байна. Эрүүл мэндийн яамны системтэй өөрсдийн системийг холбож өгсөн” гэлээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button