НИЙГЭМ

Ломбардны хүүг 3 хувь болгохыг зарим ломбард эсэргүүцэн, ҮХЦ-д гомдол гаргажээ

Ломбардны хүүг сарын гурван хувь болгон бууруулах хуулийг УИХ-аас 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр баталсан.

Уг хуулийг “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэж албажуулаад буй. Улмаар ломбардын хүүг гурван хувь болгох ажлыг эхлүүлжээ.

Одоогоор “Сайн”, “Начинзаан” зэрэг ломбардууд зээлдэгч нартайгаа зээлийн гэрээгээ шинэчлэх ажлыг эхлүүлсэн байна.

Үүний сацуу зарим ломбард энэ хуулийг эсэргүүцэн, Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргажээ. Тэд зээлийн сарын хүүг гурван хувьд хүргэвэл ямар ч ашиггүй, хаалгаа барихаас өөр аргагүйд хүрэхээ учирласан гэнэ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button