НИЙГЭМ

Дархан-Уул аймгаас гарсан иргэдийг 30 хоног буцааж оруулахгүй

Дархан-Уул аймгийн Онцгой комисс хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргажээ. Аймаг, сум хоорондын хөдөлгөөн өнөөдөр 10:00 цагаас эхлэн нээгдэж байгаа бөгөөд долоо хоногт 1 удаа зорчиж, тухайн сумын Онцгой комисст бүртгүүлэх зохицуулалтыг хийжээ. Харин Дархан-Уул аймгаас гарсан иргэдийг 30 хоногтоо буцааж оруулахгүй юм байна.

Түүнчлэн аймгийн Онцгой комиссын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргажээ. 

  • Караоке, Диско баар, хүүхдийн тоглоомын төв, нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахыг хориглосон хэвээр байна.
  • Улаанбаатар хотоос бусад аймаг, сумаас ирэх хүсэлтэй Дархан-Уул аймгийн иргэдийг хүлээн авна.
  • Ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдын танхимын давтлага хэвийн үргэлжилнэ. 
  • Дугуйлан секц хэвийн үргэлжилнэ. /Халдвар хамгааллын дэглэм баримтлах/
  • Уул уурхайн ээлж солилцох ажил хэвийн үргэлжилнэ. 
  • Хүнс, малын тэжээл, өвс тээвэрлэлт хэвийн явагдана. 
  • Архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулах үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ./ Баасан гараг бүр архи согтууруулах ундааг худалдахгүй, үйлчлэхгүй /
  • Дархан-Уул аймгаас гарах иргэдийг 2021.02.21.22-нд Smartdarkhan.com цахим хаягт бүртгээд 2021.02.23-нд нэгдсэн зохион байгуулалттайгаар гаргана.
  • Улаанбаатар хотоос ирэх иргэдийг Smartdarkhan.com цахим сайтаар 2021.02.21-ний 17:00 цагаас эхлэн 2021.02.23-ны өдрийг хүртэл бүртгэнэ. / Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу иргэдээ татан авна./
  • Ирэх 7 хоногоос вакцинжуулалтын ажил эхэлнэ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2021-02-22 13:37

Өвчний хажуугаар энэ нэг нөхөр хэт попорох юм. Өвчний дэгдэлт болоход хариуцлагатай, шуурхай ажилласан нь үнэн байх. Гэхдээ одоо болиоч дээ. Дарханаас гараад ажил амжуулаад л буцмаар байдаг, хаана 30 хоног хорогдож, ажил амьдр�##�аа �##�даж суух вэ Даргаа?

Зочин
Зочин
2021-02-22 14:55

Дарханы засаг дарга естой сайн ажиллаж байгаа шүү дээ зарим нэг хувиа хичээсэн өөдгүй муухай хүмүүс өөрийн эрх ашигаа 1 тавьж хүнийг харлуулж байх юм

Otgonbayat
Otgonbayat
2021-02-22 17:46

Darhanaas 2 nastai huuhed yaj awah be

Холбоотой мэдээ

Back to top button