НИЙГЭМ

С.Энхболд: Хувийн хэвшлүүд Монголд вакцин оруулж ирэхэд татгалзах зүйлгүй

Хувийн хэвшлийн байгууллагууд Монголд вакцин оруулж ирэхээр хөөцөлдсөөр байгаа. Хамгийн сүүлд л гэхэд “Монос” групп “АстраЗенека” вакцинаас 300.000 тун захиалснаа мэдэгдээд буй.

Энэ талаар ямар байр суурьтай байгааг нь Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос тодруулахад “Монгол Улс хувийн хэвшлүүдтэй хамтран ажиллаж байгаа. Дөрвөн төрлийн вакцин Монголд оруулж ирэхийг зөвшөөрсөн. Хувийн хэвшлүүд вакцин оруулж ирвэл татгалзах зүйлгүй.

Монгол Улс хүн амынхаа 60 хувийг вакцинжуулах хөрөнгө мөнгө, тооцоолол гаргасан. Энэ журмаар ямар ч байсан 2.1 сая иргэнээ вакцинжуулна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button