ДЭЛХИЙ

АНУ-ын мэргэжилтнүүд “Johnson&Johnson”-ийн вакциныг аюулгүй гэж үзэв

АНУ-ын Хүнс ба эмийн удирдлагын газар “Johnson&Johnson” компанийн нэг тун тарьдаг вакцинд шалгалт хийж үр дүнтэй, аюулгүй хэмээн дүгнэжээ. Ингэснээр тус вакцин АНУ-д баталсан гурав дахь вакцин болох магадлал их өндөр боллоо.

“Johnson&Johnson”-ийн вакцин нь “Pfizer/BioNTech” болон “Moderna” компаниудын вакцинтай харьцуулахад хөлдөөгчид бус хөргөгчид хадгалдгаараа давуу талтай юм. Мөн үнийн хувьд АНУ-д баталсан хоёр вакцинаас хямд аж.

Тус вакциныг “Johnson&Johnson” компанийн эзэмшдэг “Janssen” фирм бүтээсэн бөгөөд “КОВИД-19”-ийн эсрэг 66 хувийн үр дүн үзүүлсэн байна. Харин “КОВИД-19”-ийн хүнд хэлбэрийг тусахаас 85 хувийн үр дүнтэй хамгаалдаг аж. “J&J”-ийн вакцины туршилтыг АНУ, Өмнөд Африк, Бразилд явуулсан билээ. Туршилтад оролцсон хүмүүсийн дунд нас баралт бүртгэгдээгүй юм. Мөн тэдгээр хүмүүс дунд туршилтаар вакцин тариулсны дараа 28 хоногийн дотор эмнэлэгт хэвтсэн тохиолдол илрээгүй байна.

“Johnson&Johnson” компаниас Их Британи 30 сая, Европын Холбоо 200 сая, Канад 38 сая, АНУ 100 сая, COVAX хөтөлбөр 500 сая тун авах гэрээ хийжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button