Сошиал трэнд

Архангайгаас сонгогдсон гишүүд хөгжим хэрэгсэл бэлэглэж явна

Архангай аймаг 19 сумтай. Тус аймгаас сонгогдсон төрийн түшээд болох Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нар барилга байшин барина, зам тавина гэж амлалт өгөхдөө гаргууд. Өнгөрсөн жилийн шинэ жилээр л гэхэд 19 сумаас шилдэг оюутан шалгаруулж ирэх жилийнх нь сургалтын төлбөрийг төлнө гэж, олны өмнө амлаад амжсан. Гэвч нэг ч оюутны сургалтын төлбөрийг төлөөгүй юм. Мөн шилдгээр шалгарсан оюутнуудын ихэнх нь төгсөх ангийн оюутнууд байсан аж.

Хийдэг ажил нь сумд шинэ барилга барьж, элдвийн юм бэлэглэх. Өчигдөр л гэхэд сумдын соёлын төвүүдэд хөгжим хэрэгсэл, тоног төхөөрөмж өгсөн байна. Тодруулбал, Dell inspiron зөөврийн компьютер, Yamaha EMX5 дууны пульт, Epson L3110 өнгөт принтер, JBL JRX225D өсгөгч, MS-240 гэрлийн удирдлага, MS-W54-108 LED пар гэрэл зэрэг 200,0 сая төгрөгийн багц тоног төхөөрөмжүүдийг 18 сумын соёлын төвүүдэд “бэлэглэжээ”.

Амины мөнгөөр энэ бүхнийг авсан уу, албаны мөнгөөр авсан уу гэдгийг нь мэдэхгүй ч ард иргэдийнхээ амыг таглахаар Соёлын төв нэртэй хаалттай байшинд тоног, төхөөрөмж хадгалчихлаа. Нийтийн дуучид малчдын мөнгийг “самнахаар” очих үе болон наадмаар л ашиглагдах байх даа.

Г.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Базаар
Базаар
2021-02-25 13:20

Манай гишүүд нэг газраас хандид шаажээ дээ, андашгүй

Zochin
Zochin
2021-02-25 14:23

Sain baina olon tumend heregtei

Зочин
Зочин
2021-02-25 15:00

3 хулгайч гар Мөнхбат казиночин концессчин, Баатарбилэг шоронд суусан, Тэмүүлэн аав ганзоригтойгоо эрдэнэтэс хулгайлсан

Kkk
Kkk
2021-02-25 23:05

Sain l bna sh de yu biched bnaaa

Холбоотой мэдээ

Back to top button