НИЙГЭМ

“Богдхан” төмөр замыг гурван жилд багтаан ашиглалтад оруулна

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга Игорь Васильевич Милостныхтай уулзжээ.

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ын  зүгээс өөрсдийн хөрөнгөөр ОХУ-аас Спутник-V вакциныг худалдан авч, нийт ажилчид болон тэтгэвэрт гарсан ахмад ажилчдыг вакцинд хамруулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Уулзалтаар стратегийн ач холбогдол бүхий “Богдхан” төмөр замыг барих төслийг эрчимжүүлэх талаар санал нэгдлээ. Уг төсөл хэрэгжсэнээр төмөр замын дамжин өнгөрөх болон бусад экспорт, импортын ачаа тээврийн галт тэргийг хот дундуур явуулалгүй Богдхан уулын урдуур тойрох юм. Уг төслийн ТЭЗҮ-ийг зургаан сарын дотор боловсруулж, гурван жилд багтаан ашиглалтад оруулахаар урьдчилан тооцсон гэж Шадар сайдын албанаас мэдээллээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Транссибирийн төмөр замыг 1892-1904 оны хооронд барьж дууссан байна. 1 жилд дунджаар 650 км төмөр зам барьж байжээ. Богдхан төмөр зам 50 км 3 жил ???

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button