Нийгмийн
Увс аймгаас Улаанбаатарт ирсэн иргэнээс коронавирус илэрчээ

2021 оны гуравдугаар сарын 03 өдрийн 23:00 цаг хүртэл Улаангом, Малчин, Наранбулаг, Зүүнговь суманд цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг зогсоожээ.
Учир нь хоёрдугаар сарын 23-ны өдөр Малчин сумаас Улаанбаатар хотод ирсэн иргэнээс хоёрдугаар сарын 28-ны өдөр ковид-19 илэрсэн бөгөөд түүний ойрын хавьтал хоёрдугаар сарын 28-ны өдөр Улаангомд ирээд тусгаарлагдсан байжээ.
Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотод илэрсэн иргэний ойрын хавьтлуудыг тодорхойлж шинжилгээ авах хүртэл Улаангом, Малчин, Наранбулаг, Зүүнговь сумуудын орж гарах хөдөлгөөнийг хязгаарласан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
korona ch hychee awah nee de mongolch humij chadahaa bailaaaa