НийгмийнУЛС ТӨРЭРҮҮЛ МЭНД

Шадар сайд аа, ам ажил тань зөрж, шинжилгээний цэгүүд БЭЭЛИЙГЭЭР ГАЧИГДАЖ байна

Гуравдугаар сарын 1-нд орон нутаг руу явах зам нээгдэж, хөдөөг зорих иргэд шинжилгээний цэг дээр урт дараалал үүсгэн зогсох болсон. Гэсэн ч авсан цагтаа дотогш орж чадахгүй, дэмий л гадаа олон цаг зогсож буй. Мөн бээлий, сорьц дууссанаас болж шинжилгээгээ өгч чадалгүй харьж буй иргэд ч бий. Шинжилгээний цэгт ажиллаж буй эх сурвалжийн мэдээлж буйгаар цэгүүдэд өдөрт шинжилгээ авах хүний тоо зааж, тэр тоогоор нь шинжилгээний савх, бусад хэрэгсэл сэлтийг нь өгдөг гэх. Хэрвээ тэдгээр нь дуусвал гадна хэдэн хүн байсан ч шинжилгээ авах боломжгүй. Үүнээс болж иргэдийн элдэв дайралтад өртөж буй нь дарга нар биш цэгийн ажилчид. Тэд аргаа барахдаа сорьцын савхаа нэмж өгөөч, бид нэмээд хэдэн хүнээс шинжилгээ авч чадна, ачааллаа даана гээд байхад ч огт өгдөггүй, олгосон савхаараа шинжилгээгээ аваад боль гэдэг чиглэл өгдөг аж.

Хамгийн сүүлийн жишээ татахад, өчигдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар сургууль дээрх шинжилгээний цэгийн сорьц, нэг удаагийн бээлий дууссаны улмаас цаг авсан иргэд гэр рүүгээ харьж байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шууд лайв дамжуулж байв.

Хангамж дутуугаас болж, иргэд энэ мэт “Буланд шахуулж” байна. Шинжилгээний цэгийн ачаалал их байгааг анзаарч, өнөөдрөөс шинжилгээний цэгийн тоог наймаар нэмлээ. Гэвч дээрх шиг хангамж, хүрэлцээ нь муу байвал шинжилгээний цэгийн тоог нэмээд ямар ч нэмэргүй. Шинжилгээний цэгүүдэд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилчдадаа анхаарал тавьж, маск, бээлий, нүдний шилээр хангах ёстой НЭМГ нь яагаад “унтаа” байгаа вэ?

Уг нь Шадар сайд С.Амарсайхан хоёрдугаар сарын 08-нд шинжилгээний цэгүүд дээр очиж, эмч, эмнэлгийн ажилчдын маск дууссан, шаардлага хангахгүй байгааг харж, энэ мэт хүрэлцээний асуудал гарвал надад шууд мэдэгд гэж байсан. Шадар сайд аа, эмч, эмнэлгийн ажилчдынхаа хамгаалах хэрэгсэлд санаа тавьж, НЭМГ-ыг сэрээгээч.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-03-03 12:06

НЭМГ - н томилгоо гэж ккк.

Зочин
Зочин
2021-03-03 12:34

Улаанбаатарын бүх иргэн хөдөө явб�##� гэж хэдхэн хүнийг очер дугааргүй хүнд сурт�##�гүй шинжилшээ аваад бж болдоггүй л юм бхдаа Монгол төрийн �##�бан хаагчдын сэтгэл ажлын ур чадварын л асууд�##� шүү дээ!!!

Цаг өгсөн бол цагт нь үйлчилж сур
Цаг өгсөн бол цагт нь үйлчилж сур
2021-03-03 12:51

Цагтай хүн яагаад өгч чадахгүй буцдаг ? Цаг авсан биз дээ ?

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button