Нийгмийн
Увс аймагт 154 хүний PCR-ын хариу сөрөг гарч, хөл хориог цуцаллаа

Увс аймгийн харьяат гурван иргэн Улаанбаатар хотод буяны ажилд оролцсон. Буцах үед нь PCR-ын Шинжилгээний хариу эерэг гарсан. Тиймээс тухайн тохиолдлуудын Увс аймагт байсан орчинд тандалт шинжилгээний сорьц цуглуулж Ховд аймагруу явуулаад байсан.
Тэгвэл Увс аймгийн 154 хүний PCR-ын шинжилгээний хариу бүгд СӨРӨГ гарсан тул хэсэгчилсэн 48 цагийн хөл хорио тогтоосон захирамж шийдвэр дуусгавар болжээ.
Үүнтэй холбогдуулан сургууль, цэцэрлэг, спорт заал гэх мэтчилэн сургалтын үйл ажиллагаа, мөн автомашины орж гарах хөдөлгөөн нээгджээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.