Нийгмийн

Завханд батлагдсан тохиолдлууд Өвөрхангайн “Номин”, Петровисоор үйлчлүүлжээ

Завхан аймгийн Шилүүстэй суманд хоёрдугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотоос ирсэн иргэн болон түүний ээжийн PCR шинжилгээний хариу өнөөдөр эерэг гарсан байна.

Иймд Завхан аймагт коронавируст халдварын батлагдсан хоёр тохиолдол бүртгэгдлээ. Шуурхай штабын шийдвэрээр завхан аймаг руу орох хөдөлгөөнийг түр хязгаарлаж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 9-ний өдөр хүртэл цахимаар хичээллүүлэхээр шийдвэрлэжээ.

Тухайн хоёр иргэн нь Өвөрхангай аймгаар дамжин өнгөрчээ. 

Тодруулбал, хоёрдугаар сарын 26-ний өдрийн 15 цагийн орчимд тус аймгийн Номин худалдааны төв, Петровис ШТС-аар үйлчлүүлсэн байна. 

Иймд дээрх хугацаанд тус газраар үйлчлүүлсэн иргэд өөрсдийгөө ажиглаж, шинж тэмдэг илэрвэл аймгийн харьяа өрхийн эрүүл мэндийн төвд хандахыг анхааруулжээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button