СПОРТ

Саид Моллаи, Саги Муки нарын нөхөрлөлийн тухай кино хийнэ

Иргэншлээ солин, Монголын тамирчин болсон Саид Моллаи хоёрдугаар сард Израиль улсад болсон Тель Авивын “Их дуулга”-д оролцон, мөнгөн медаль хүртсэн. Түүнийг тус тэмцээнд зодоглохыг иранчууд маш их эсэргүүцэн, “Хувиа хичээсэн урвагч” гэж шүүмжилсэн юм.

Учир нь Иран улс төрийн шалтгааны улмаас тамирчдаа Израилийн тамирчидтай өрсөлдөхийг хориглосон. Саид Моллаи тэмцээний дараа мөнгөн медалиа Израилийн жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Мошэ Понтэд дурсасан билээ.

Саид Моллаиг Изриальд очиход тус улсын жүдоч, дэлхийн аварга Саги Муки тосон, хамтдаа авхуулсан зургаа цахим хуудсандаа нийтэлсэн нь олны анхаарлыг ихээхэн татсан.

Тэгвэл тэдний нөхөрлөлийн талаар уран сайхны кино хийхээр болжээ. АНУ-ын “Metro Goldwyn mayar” компани хийх тус киног Токиогийн олимпийн дараа үзэгчдийн хүртээл болгоно.

Саид Моллаи, Саги Муки нарын нөхөрлөл, жүдогийн спортоор дамжуулан ойрх дорнод персийн булангийн орнуудад энх тайвныг авч ирэх, эв нэгдэлтэй оршиход чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж буйгаа уран бүтээлчид онцолжээ.

Моллаей Саеид яагаад иргэншлээ сольж, Монголын тамирчин болсон тухай нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

Image result for saeid mollaei mongolia
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button