Нийгмийн

МСНЭ ахмад сэтгүүлчдэд хүндэтгэл үзүүллээ

Үндэсний сэтгүүл зүйн 108 жил, МСНЭ-ийн 70 жилийн ойг тохиолдуулан МСНЭ-ээс ахмад сэтгүүлчдэд хүндэтгэл үзүүлж, шагнал гардуулах ёслолын арга хэмжээг зохион байгууллаа. 

1913 оны гуравдугаар сарын 06-нд монгол сэхээтнүүд “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаарыг гаргасан бөгөөд энэ өдрийг Монголын үндэсний сэтгүүлзүй үүссэн өдөр гэж тэмдэглэх саналыг 1992 онд Монголын сэтгүүлчдийн холбооны YII их хурлаас гаргаж, 2009 оноос хойш тогтмол тэмдэглэж байна.

Монголын хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн мэргэжлийн төв байгууллага - МСНЭ нь үндэсний сэтгүүл зүйн 108 жилийн ойг тохиолдуулан сэтгүүл зүйн ахмад зүтгэлтнүүд болох болох МУСГЗ Б.Монголхүү, МУСГЗ Н.Дариймаа, сэтгүүлч Л.Сүхбаатар нарт хүндэтгэл үзүүлж “Алтан өргөмжлөл”  өргөн барив.

Ойн арга хэмжээний үеэр МСНЭ-ийн “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол тэмдэгээр “Монголын үнэн” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, сэтгүүлч Бат-Очирын Сэлэнгэ,  “Ган үзэгтэн шагналаар  “Өдрийн сонин”-ы  сэтгүүлч Номин-Эрдэнэ нарыг тус тус шагнав.

Мөн энэ үеэр МСНЭ-ээс “Шинэ цаг үе ба сэтгүүл зүй” тунхгийг гаргаж, мэдээллийн технологийн хурдацтай хөгжлийн эрин үед мэргэжлийн сэтгүүл зүйн чиг хандлагыг тодотгох, хэвлэлийн эрх, эрх чөлөөний суурь зарчмыг цар тахал болон цаг үеийн ямарваа нөхцөл байдлаас үл хамааран үл хөндөх, тууштай хамгаалах зарчмыг уриаллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button