НИЙГЭМ

Зам тээврийн ослоор нийслэлд хоёр, орон нутагт нэг хүний амь хохирчээ

Энэ долоо хоногийн Даваа гарагаас эхлэн өнөөдрийг хүртэл Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 621 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Зам тээврийн ослын улмаас 14 хүн гэмтэж, нийслэлд 2, орон нутагт 1 хүний амь нас хохирчээ.

Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Явган зорчигч мөргөх хэлбэрээр –9
Мөргөлдөх хэлбэрээр-3
Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-2 тус тус бүртгэгдсэн байна.
Хүний амь нас хохирсон ослоос дурдвал:

Гуравдугаар сарын 2-ны 18:00 цагийн орчимд Баян-Өлгий аймаг Баяннуур сум 2-р баг “Цул Улаан” гэх газар /сумын төвөөс баруун хойш 2км/ шороон замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож, зорчигчийн амь нас хохирсон
Мөн өдрийн 04:00 цагийн орчимд Хан-Уул дүүрэг Дээд Бодь хийдийн урд замд Toyota Prius маркийн автомашин Mercedes Benz маркийн автомашинтай мөргөлдөж, Toyota Prius маркийн автомашины жолоочийн амь нас хохирч, зорчигч гэмтсэн
Өчигдөр 23:30 цагийн орчимд Хан-Уул дүүрэг, Сонсголонгийн дэнжийн автобусны зогсоолын баруун замд Toyota Allion маркийн автомашины жолооч явган зорчигчийг мөргөсний улмаас амь нас нь хохирсон ослууд гарчээ.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 226 зөрчил ирлүүлсний 122 нийслэлд, 104 орон нутагт тус тус бүртгэгдсэн бол эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 4 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button