Нийгмийн

Дорноговь аймагт халдвартай иргэний ойрын хавьтал бүхий иргэн зорчжээ

Дорноговь аймгийн Шуурхай штаб, Аймгийн Онцгой комисс, Сайншанд сумын Онцгой комисс өчигдөр/2021.03.07/ шөнө хуралджээ. Хуралдааны тухай өнөөдөр /2021.03.07/ мэдээлэл өглөө. Эрүүл мэндийн газрын дарга Г.Энхцэцэг:

-Гуравдугаар сарын 6-ны өдөр Төв аймагт халдварын тохиолдол бүртгэгдсэн. Төв аймагт ажил явдалд Улаанбаатар болон Төв аймгийн сумдаас 200 орчим хүмүүс цугларснаас 4 хүн халдвар авсан нь батлагдлаа. Халдвар авсан хүмүүсийн ойрын хавтал бүхий нэг хүн Дорноговь аймагт ажил хэргээр ирсэн нь тогтоогдож Аймгийн Онцгой комисс, Сайншанд сумын Онцгой комисс хуралдан шуурхай арга хэмжээ авч ажиллаа. Төв аймагт илэрсэн тохиолдлын ойрын хавьтал бүхий нэг хүн, хамт явсан нэг хүнийг тусгаарлаж, түргэвчилсэн болон PCR шинжилгээ авсан. Шинжилгээний хариу сөрөг гарсан. Одоогийн байдлаар халдвар илрээгүй байна. Сайншанд сумын Засаг Дарга Ч.Түвшинтөр:

-Сайншанд хотод халдварын сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан Сайншанд сумын Онцгой комисс хуралдаж 2021.03.7-ны 06.00 цагаас эхлэн Хамрын хийд, Ханбаянзүрх уулын чиглэлд зорчих иргэдийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлалаа. Улаанбаатар болон бусад аймаг, орон нутгаас Хамрын хийд, Ханбаянзүрх уулын чиглэлд аялах, зорчих боломжгүй болсныг анхааруулж байна. Амралтын өдрүүдээр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаа учраас иргэд бөөгнөрөл үүсгэхгүй байх, зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэж халдвар хамгааллын дэглэмээ баримтлан сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

ЭХ СУРВАЛЖ: ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-03-08 09:31

Үр дүн муутай түргэвчилсэн оношлуур гэдгээ яагаад хаяхгүй байнаа. Нэгэнтээ авчихсан юм чинь хэргэлсэн болоод дуусгая гээд байгаа юм уу, цавчаа сайтай гээд нэмж авчираад байгаа юмуу.

Холбоотой мэдээ

Back to top button