НИЙГЭМХУУЛЬ

Санамсаргүй байдлаас болж 11 хүн түлэгдэж, нэг хүн амиа алджээ

Нэг гэр бүлийн 11 хүн түлэгдэж, гурван настай охин газар амиа алдсан хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал, Архангай аймгийн Өгийнуур сумын урд байрлах  “Эко гэр бааз” гэх нэртэй амралтын газарт нэг гэр бүлийн 12 хүн амарч байжээ. Тэд тус амралтын газарт түр амарч хоол хийхдээ газан плиткан дээр ус гэж андуурч савтай бинзен байрлуулснаар гал гарчээ.

Улмаар Улаанбаатар хотод оршин суух гурван настай Э охин галд шатаж газар дээрээ амь насаа алдсан. Харин хамт байсан гэр бүлийн 5-73 насны нийт 11 хүн хүнд ба хүндэвтэр түлэгдсэн байна.

Уг хэргийг Архангай аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа аж.

Б.ТОГТУУН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button