Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

Ерөнхийлөгч А.Гансүхээ Ё.Отгонбаяраар “БАРЬЦААЛАВ”

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр АНУ-д суугаа элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах асуудлыг зөвшилцөхөөр УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичиг хүргүүлжээ.

Ё.Отгонбаяр МАН засаг барьж байх үест, 2017 онд элчин сайдаар томилогдсон байдаг. Албан ажлын хувьд элдэв хэл ам татлалгүй эл хугацаанд ажиллаж ирсэн түүнийг эгүүлэн татах асуудал хөндсөн нь улс төрийн үүднээс анхаарал татаж байна.

Өчигдөр буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Б.Чимгээтэй очиж уулзсан. Энэ үеэрээ ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүхийг уг эрүүдэн шүүсэн хэрэгт холбоотой байж мэднэ гэх агуулгыг ярьсан юм.

Түүнчлэн тэрбээр өнөөдөр ҮАБЗ-ийн хурал зарлаж, А.Гансүхийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ гэж мэдэгдээд байгаа юм.

А.Гансүх Ё.Отгонбаярыг элчингээр томилогдсон 2017 оноос хойш ҮАБЗ-ийн даргаар ажиллаж буй. Түүнийг ЕТГ-ын дарга асан З.Энхболд улс төрд оруулж ирсэн гэгдэх бөгөөд Ерөнхийлөгчийн хүн гэдгийг нь олон нийт мэднэ. Ерөнхийлөгч ҮАБЗ-ийг тэргүүлдэг. Түүнчлэн А.Гансүх төмөр замтай холбоотой асуудлууд дээр нээлттэй мэдээлэл өгсөөр ирсэн.

Энэ үүднээс А.Гансүхийн хариуд МАН талыг Ё.Отгонбаяраар “базаж” байгаа агуулга харагдаж байгаа юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 9, 2021 14:46

Тун удахгүй энэ боловсролгүй эргүү хулгайч огцорно доо. Тэгэхээр элбэгдорж, батүүл, дорлигжав, баабар зэрэг хулгайчуудтай нь хамт үоронд хатаах хэрэгтэй.

Зочин
Зочин
3 сар 9, 2021 16:28

Отгонбаяр ажлаа түр өгөөд...дараагийн Ерөнхийлөгч томилгоогоор дахин явах хэрэгтэй...барьцаанд унах хэрэггүй

Зочин
Зочин
3 сар 9, 2021 16:49

ЯМАР НЭГЭН ХЭРЭГТ ХЭН НЭГНИЙГ БАРЬЦААНД АВЧ БОЛДОГ Л ЮМ БАЙХ ДАА. МАН ЭНЭ НОЦТОЙ ХЭРЭГҮҮДИЙГ ШУУГИАД ӨНГӨРӨӨХ БИШ ШҮҮХЭЭР ЭЦЭСЛЭН ТОГТООЛГООД ДУУСГАХ ХЭРЭГТЭЙ ЭНЭ АСУУДАЛЫГ УЛС ТӨР ГЭЖ ХАРАХГҮЙ БАЙНА

Зочин
Зочин
3 сар 9, 2021 16:56

ЭНЭ eРӨНХИЙЛӨГЧ ЧИНЬ ХААШАА ЯНЗЫН ХҮН БОЛООД ЯВЧИВ ДАА.ХАА ХАМААГҮЙ МӨРӨӨРӨӨ АЖЛАА ХИЙЖ ЯВАА ЭЛЧИНГ ЭРГҮҮЛЭН ТАТНА Ч ГЭХ ШИГ..

Зочин
Зочин
3 сар 9, 2021 17:12

Отгоо сайдын буянаар америкт очиж нэр хүндээ нэмж бсан даа манай ерөнхийлөгч, хүн муутай л эр аж.

Зочин
Зочин
3 сар 9, 2021 17:38

Ишшш Отгонбаяр шиг мундаг элчин сайд хаана байна.Сайн бүхнийг сүйтгэх вм.Отгонбаяр яг үнэндээ элчин байв�##� мөн ч их зүйл хийнэдээ.Боловсролтой мэдлэгтэй жудагтай мундаг улс төр дипломатач хүн

уншич
уншич
3 сар 10, 2021 06:44

Отгонбаяоыг татсан зөв юу ч хийддэггүй зүгээр л з�##�ьтай нөхөр

зочин
зочин
3 сар 10, 2021 21:19

ЭЛЧИНГҮҮДЭЭ БАЙС ХИЙГЭЭД Л ЭРГҮҮЛЖ ТАТААД БАЙХ УЛС ОРНЫ НЭР ХҮНД ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНД САЙН ЮМ ӨГӨХГҮЙДЭЭ МОНГОЛ ЯЛАХ уу ИНГЭЭД БАЙВАЛ

Зочин
Зочин
3 сар 11, 2021 21:00

Зөв шдээ.МАН ыхан ерөнхийлөгчийн сонгуульд ялах гэж янз бүрийн арга хэрэглэж байна.Хариутай бол ...

Ц
Ц
3 сар 11, 2021 21:38

Хаана ч боловсрол 1 номер шүү гэдгийг энэ хүн харуулж бна доо.

Холбоотой мэдээ

Back to top button