НИЙГЭМСПОРТ

Монголын баг туухай өргөлтөөр алтан медаль хүртлээ

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг “Олон улсын цэргийн наадам” энэ жил 10 улсын нутаг дэвсгэрт 38 төрлөөр болж байна.

ОХУ-ын Тюмень хотод болж буй цэргийн наадмын төрлүүд болох “Инженерийн томъёолол”, “Аюулгүй маршрут” тэмцээнүүд эдгээр өдрүүдэд явагдаж байгаа билээ. Дээрх тэмцээнүүдэд оролцож буй 10 гаруй орнуудын дунд хоёр өдрийн турш спортын тэмцээн уралдаанаар шилдгүүдээ тодрууллаа.

Баг тамирчид спортын дөрвөн төрөлд өрсөлдсөнөөс Монгол Улсын баг тамирчид туухай өргөлтөөр аваргын алтан медалийг хүртсэн бол гар бөмбөг, ширээний теннис, олс таталтын тэмцээнүүдэд амжилттай оролцож, тус бүр мөнгөн медаль хүртсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button