СПОРТ

Үндэсний шигшээ багийн тамирчдыг вакцинжууллаа

Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын үндэсний олимпын хороо хамтран Улсын онцгой комисс болон Засгийн газрын хэрэг эрхлэх газарт “Токио-2020” олимп, паралимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдыг вакцинд хамруулах хүсэлт гаргасны дагуу өнөөдрөөс Үндэсний шигшээ багийн тамирчдыг вакцинжуулах ажил эхэллээ.

нэг буюу түүнээс олон хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

Баг тамирчдаа уриалж БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц болон МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр нар Астра-зенека вакцины эхний тунг хийлгэлээ. Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд олимпын 15, паралимпын 7 нийт 270 тамирчин, дасгалжуулагч харьяалагддаг.

нэг буюу түүнээс олон хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

Үүнээс эхний ээлжинд буюу хуваарийн дагуу өнөөдөр бадминтон, усанд сэлэлт, бокс, чөлөөт бөх, 3х3 сагсан бөмбөг, таеквондо, байт харваа, хүндийн өргөлт, нимнастик, пара таеквондо, пара байт, пара буудлага, пара пауэрлифтинг зэрэг спортын төрлийн 150 орчим тамирчин, дасгалжуулагч болон БТСУХ, МҮОХ-ны төлөөлөл зарим албаныхан хамрагдсан юм.

нэг буюу түүнээс олон хүн болон дотор гэх мэтийн зураг байж болно

Үндэсний шигшээ багийн тамирчдын тухайд Олон улсын хүүхдийн найрамдал төв болон Техник спортын төвд тус тус тусгаарлагдан, ногоон бүс бүрдүүлэн бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлсээр байна.

нэг буюу түүнээс олон хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно
нэг буюу түүнээс олон хүн болон дотор гэх мэтийн зураг байж болно
нэг буюу түүнээс олон хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

БТСУХ-ны зүгээс баг тамирчдаа вакцинд хамруулах үйл ажиллагааг халдвар хамгааллын нарийн дэгийг баримтлан, тогтоосон журмын дагуу, нэг урсгалаар Спортын төв ордонд зохион байгууллаа гэж БТСУХ-ноос мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button