АТГ-аас УБТЗ-ын Удирдах газарт шалгалт хийж байна
УБТЗ-ын Удирдах газарт АТГ-аас шалгалт, нэгжлэг хийж байгаа аж. Учир нь тус газарт сүүлийн үед осол хэрэг их гарах болсон. Хамгийн сүүлд гэхэд саяхан вагон мөргөлдсөн осол гарч байв. Энэ нь дохиолол холбооны ажлыг гүйцэтгэж байсан “Элтеза” компанийн гүйцэтгэсэн ажил чанаргүй байсантай холбоотой бололтой. Тиймээс АТГ-аас дээрх компани болон УБТЗ нийгэмлэгт шалгалт оруулж байгаа нь энэ аж. Хамгийн гол нь “Элтеза” компанийн гүйцэтгэсэн ажлыг улсын комисс хүлээж аваагүй байсан гэх.
Элтеза” компанийн хувьд ТЕТРА хэмээх систем суурилуулдаг бол тоног төхөөрөмжийг нь “Bombordier” компани нийлүүлдэг байжээ.
Энэ талаар УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад “АТГ-аас нэгжлэг хийгээгүй, худлаа мэдээлэл” гэх хариулт өгсөн юм.
Б.ЦЭЛМЭГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.