ДЭЛХИЙ

Их Британийн олон нийтийн шинжилгээ үр дүнгүй байв уу

Их Британийн Парламентын гишүүд тус улсын шинжилгээ авч, хавьтлыг тогтоох төсөл 37 тэрбум фунт стерлингийн төсөвтэй хэр нь ээ мэдэгдэхүйц үр дүн үзүүлэхгүй байна хэмээн анхааруулжээ.

Олон нийтийн дансны хороо тус төсөл нь ирээдүйд хөл хорио тогтоохоос сэргийлнэ хэмээсэн боловч шинжилгээ авч эхэлснээс хойш хоёр ч удаа хөл хорионы дэглэм тогтоосон аж. Парламентын гишүүд шинжилгээ авч хавьтлыг тогтоох ажлын төсөв хэтэрхий өндөр байна хэмээн шүүмжилж татвар төлөгчид автомат мөнгөний машин биш хэмээжээ.

Үүний хариуд тус төслийг удирдан явуулж буй Эрүүл мэндийг хамгаалах үндэсний хүрээлэнгийн захирал Баронесса Дидо Хардинг хэлэхдээ "Өөр ямар ч улстай харьцуулшгүй их тооны шинжилгээ хийж байгаа" гэсэн юм. Тэрбээр нэмж хэлэхдээ “Халдвар тархах үйл явцын эсрэг бодитой үр дүн өгч байгаа” хэмээжээ.

Харин Парламентын гишүүн Мег Миллер шинжилгээ авч, хавьтлыг тогтоох төсөл бодитой хэмжигдэхүйц үр нөлөөтэй байгаа эсэхийг тодорхойлоход бэрхшээлтэй байна гэсэн юм.

Ерөнхий сайд Борис Жонсон “Шинжилгээ хийж, хавьтал тогтоох төслийн ачаар бид хүүхдүүдээ сургуульд нь эргэн явуулж, улсынхаа эдийн засгийг нэг мөсөн сэргээх ажлаа эхлүүлээд байна” хэмээжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button