СПОРТ

ТАНИЛЦ: Шигшээ багийнхан оролцох олимп, паралимпийн эрх, эрхийн оноо олгох тэмцээнүүд

“Токио-2020” зуны XXXII олимпын наадам эхлэхэд 134 хоног үлдлээ. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас тодорхойгүй хугацаагаар цуцлагдаад байсан олимпын оноо цуглуулах болон эрх олгох тэмцээнүүд өнгөрсөн сараас явагдаж эхэллээ.

Үүнтэй холбоотойгоор Олон улсын олимпын хороо улс орнуудын баг тамирчдыг ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн вакцинд хамруулах зөвлөмжийг гаргаад байгаа юм. Энэхүү зөвлөмжийн дагуу БТСУХ, МҮОХ хамтран “Токио-2020”, “Бээжин-2022” олимп, паралимпын эрх олгох болон оноо цуглуулах тэмцээнд оролцох Монгол улсын баг тамирчдыг вакцинжуулах хүсэлтийг Эрүүл мэндийн яаманд тавьсны дагуу дархлаажуулалтын эхний тунг хийлгэлээ.

Олон улсын жишгийн дагуу вакцинд хамрагдсанаар Монгол Улсын шигшээ багийн тамирчид төлөвлөсөн тэмцээнүүддээ саадгүй оролцох нөхцөл бүрдэж байна.

БТСУХ-ны Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсээс гаргасан олимп болон паралимпын эрх олгох, оноо цуглуулах тэмцээнд оролцох Монгол улсын баг тамирчдын шинэчилсэн төлөвлөгөөгөөр манай баг тамирчдыг 2-4 чухал тэмцээн хүлээж байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улс олимп, паралимпод оролцох 16 эрхийн болзол хангаад байна. Цаашид 30 орчим эрх нэмж авах төлөвлөгөөтэй.  

Үндэсний шигшээ багийн спортын төрлүүдийн шинэчилсэн төлөвлөгөө, олимп, паралимпын эрх олгох болон эрхийн оноо цуглуулах тэмцээний хуваарь:

ЭХ СУРВАЛЖ: БТСУХ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button