НИЙГЭМ

Байгалийн хийн хоолойн төслийн үйл явц шинэ шатанд гарна

Монгол Улсын Шадар сайд, Байгалийн хийн хоолойн төслийн Ажлын хэсгийн ахлагч С.Амарсайхан ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркeловтой албан уулзалт хийлээ. Халдвар хамгааллын чанд дэглэмийн дагуу улаан, ногоон бүсэд тусгай горимоор зохион байгуулсан уг уулзалтад “Эрдэнэс Монгол” ХХК-ний гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа болон ОХУ-ын “Газпром” НХН-ийн төлөөлөгчид оролцсон.
Монгол Улсын хувьд газар зүйн байршлын давуу талаа ашиглан хөрш хоёр орны хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны гүүр болох замаар эдийн засгаа хурдацтай хөгжүүлэх боломжтой учраас Байгалийн хийн хоолойн төсөлд ихээхэн ач холбогдол өгч, идэвх санаачилгатай ажиллахаа Шадар сайд уулзалтын үеэр илэрхийллээ.
Албан уулзалт амжилттай өндөрлөж, талууд хамтарсан Ажлын хэсгийн үйл ажиллагааны төлөвлөгөөг батлав. Төлөвлөгөөний хүрээнд, хийн хоолойн төслийн нарийвчилсан ТЭЗҮ-г энэ оны 3-р улиралд багтаан боловсруулж дуусгах, үүний тулд Тусгай зориулалтын компанийн үйл ажиллагааг эхлүүлж, жигдрүүлэхээр боллоо. Төлөвлөгөө батлагдсанаар талуудын үүрэг, чиглэл тодорхой болж, Байгалийн хийн хоолойн төслийн үйл явц шинэ шатанд гарах боломж бүрдэх юм.

Эх сурвалж: Эрдэнэс Монгол

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
шударга иргэн
шударга иргэн
2021-03-11 17:51

1001 шөнийн үлгэр байхөө энэ ч. Монголчууд хэзээ ч хийлгэхгүй. Судлаад л судлаад л ТЭЗҮ боловсруулаад л бас дахин өөр газарт хийхээр боллоо гээл дахиад л ТЭЗҮ хийгээд л. ТЭЗҮ нь нэг юм болонгуут л байг�##�ь орчинд х�##�тай юм усны хаг�##�бар дээр барихнээ гээл попрогчид орилолдоол дуусаа.

Холбоотой мэдээ

Back to top button