ДЭЛХИЙ

Селена Гомез хөгжмийн салбараа орхино

Селена Гомез 2021 оны анхны томоохон ярилцлагаа “Vogue” сэтгүүлийн дөрөвдүгээр сарын дугаарт өгсөн байна. 28 настай тэрбээр тус ярилцлагад интернет болон сошиал медиагаас зайгаа барьсан тухай ярьсан байна. Мөн Гомез бага наснаасаа эхлэн Диснейн од болсон нь түүнд хэрхэн нөлөөлсөн талаар ярьж хөгжмийн салбарыг орхих талаар дурдсан юм.

Селена Гомез сошиал медиагаас зайгаа барих шийдвэрээ гурван жилийн өмнө гаргасан аж. Тэрбээр тус шийдвэрийнхээ талаар “Нэг өглөө босоод яг л бусад хүмүүс шиг Инстаграмаа шалгасан, тэгэхэд би болихоор шийдсэн. Би аймшигтай зүйлс болсон талаар уншихаас залхсан. Бусад хүмүүсийн амьдралыг харахаас залхсан. Болих шийдвэр гаргасан тэр мөчөөс хойш би эрх чөлөөг мэдэрсэн”  хэмээжээ. Тэрбээр өөрийн Инстаграм болон Твиттер хаяг дээрээ туслахаараа зураг нийтлүүлж мессеж бичүүлдэг болсон байна.

Харин хөгжмийн хувьд хүмүүс түүний уран бүтээлийг бусад дуучдын бүтээлтэй адил нухацтай авж үздэггүй байсан нь Гомезэд хүнд тусжээ. Тэрбээр “Хүмүүс намайг нухацтай авч үзэхгүй байхад уран бүтээл гаргах хэцүү байсан” гэж хэлсэн юм. Мөн Гомез “Миний дуунд дуртай олон хүн байгаа гэж бодож байна. Үүнд би талархаж явдаг бөгөөд тэдний төлөө би үргэлжлүүлсээр байх болно. Гэхдээ дараагийн цомгоо би өөрөөр хийнэ. Хөгжмийн салбарыг орхих болвол сүүлийн нэг удаа цомог гаргахыг хүсэж байна” хэмээжээ.

Эх сурвалж: Elle

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button