Нийгмийн

Архангай аймгийн Чулуут сум руу орж гарах хөдөлгөөнийг хаажээ

Архангай аймгийн Чулуут суманд очсон кино зураг авалтын багийн нэг гишүүн Covid-19-тэй нь илэрч, нийт 15 хүнийг ХӨСҮТ рүү шилжүүлсэн тухай бид өмнө мэдээлж байсан. Тэгвэл Чулуут сум руу орж, гарах хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлажээ.

Сумын төвд тогтоосон дэглэмийн дагуу банк, ахуй үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг зогсоож, хөдөлгөөнийг хязгаарласан байна. Харин хүнсний дэлгүүр, эмийн сан хуваарийн дагуу хүргэлтийн үйлчилгээ үзүүлж буй аж. Өнөөдрийн байдлаар тус суманд ойрын хавьтлын 14, дам хавьтлын 22 иргэн тусгаарлагдаад байгаа юм.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-03-12 14:19

МАНай намын 100 жил Ковид тараачихлаа даа

Зочин
Зочин
2021-03-12 16:05

МАНКОВ

Холбоотой мэдээ

Back to top button