ТОДРУУЛГА: Дундговь аймагт алга болсон 455 хүнээс 377 нь олдож, хоёр нь эндсэн
Дундговь аймагт 341 хүн алга болж, өчигдөр 23:00 цагийн байдлаар 99 нь олдоод байна гэсэн мэдээллийг тус аймгийн онцгой комиссоос өгсөн.
Иймд бид тус аймгийн шуурхай штабын дарга М.Анхбаяртай холбогдож, нөхцөл байдлын талаар тодрууллаа.
-Өнөө өглөөний байдлаар алга болсон хэчнээн иргэн олдоод байна вэ?
-Алга болсон хүмүүсийн тоо цаг тутамд нэмэгдэж байна. Өглөөний 07:00 цагийн байдлаар алга болсон 455 хүний 377-г нь олсон. Эрлийн баг 78 хүнийг эрэн хайж байна.
-Олдсон иргэдээс эмнэлгийн яаралтай тусламж авсан хүн бий юу?
-Эмнэлгийн тусламж авсан хүн алга. Харин хоёр хүн эндсэн байна.
-Эрлийн багт хэчнээн албан хаагч ажиллаж байгаа вэ?
-Эрэн хайх, аврах ажиллагааг сум орон нутагт зохион байгуулж буй бөгөөд нийт 74 техник хэрэгсэлтэй 223 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УОК цаг уурын аюултай үзэгдлийн т�##�аар хэрхэн мэдээлсэн бэ
Medeelel ih l sain ugch bsan shu dee huduunii heneggui zan Iim bdald hurgjee
Мэдээллийг ханг�##�ттай өгөөд байсан даа. Аймгийн онцгой байдлын дарга нь гэж ямар мануухай байнаа. Ажлыг зохион байгуулж чадахгүйгээс олон хүн шуурганд өртөж,хүний амь нас үрэгдсэн байна. Энэ ажлаа хийж чаддаг хүнд ажлаа өг.