Сошиал трэндУЛС ТӨР

Л.Энх-Амгалан сайд магтуулсаар байгаад “нисчих” вий дээ

У.Хүрэлсүхийн Засгийн газар хуруу инчдэх төдийд огцорч, Л.Оюун-Эрдэнийн танхим бүрдэхэд ганц гялтгар сайд багтсан нь Л.Энх-Амгалан. Тэрбээр УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын статусаас Боловсрол, шинжлэх ухааны сайд руу очсон. Хамгийн чухал салбар учраас УИХ-ын гишүүн хүнээ тавилаа гэдэг тайлбарыг Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд онцолж байв. Өдгөө тэрбээр Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын албан тушаалаа хүлээлгэн өгч, нөгөө хоёр статусаараа овоглогдож буй юм.

Харин ажиллаж эхэлсэн цагаасаа хойш тувтан магтуулсан, ганцын төдий ч шүүмжлэл хүртээгүй ганц сайдаар тэр нэрлэгдэж байгаа. Түүний салбартаа хандах хандлага, ажлаа авсан дороо яамныхантайгаа уулзаж, хуралдаж байгаа арга барил зэрэг нь эхнээсээ л хүндлэл хүлээсэн. Харин саяхан “Clubhouse” аппликейшнд нэгдэж, тэр орчинд сайдын хувиарх ихэнх мэдээллээ түгээж эхэлсэн нь бага зэрэг шүүмжлүүлээд өнгөрсөн юм.

Үнэхээр гялтгар ажиллаж байгаа нь ч үнэн. Гэхдээ хэт их магтсаар гялтгар сайдыгаа “нисгэчих” вий. Идэж, ууж, ёс зүйн алдаа дутагдал гаргаж буруутдаггүй юм гэхэд эр бяр нь амтагдсандаа дэндүү зоримог өөрчлөлтүүдийг толгой мэдэн хийгээд эхлэх вий. Сүүлийн жилүүдэд хамгийн олон сайд сольсон, тогтвортой бодлого бараг л барьж ирээгүй, Монголын нийгмийн эмзэг цэг болсон салбар бол энэ билээ.

Шүүмжилмээр бол шүүмжилж байх нь сайд, дарга нарт ташуур болдог. Хүн гэдэг амьтны хувиар ч өөр лүүгээ хаа нэг эгэх боломж болдог билээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-03-15 17:03

Medleg chadvartai hun magtuulalgui yahav dee Iim hun niseed unasan ch Mash zuulhun buudagiin

Уншигч
Уншигч
2021-03-15 17:17

Нас, бие нь тэгширсэн ид бүтээх, зохицуулах ид хав нь бүрдсэн, хор нь гарсан тулхтай насан дээрээ яваа мундаг сайд, амжилт хүсэе, барагтайд гомдоод онгироод байхааргүй юм үзэж нүд тайлсан, х�##� үзэж х�##�уун чулуу ч долоосон эр шүү.

Зочин
Зочин
2021-03-15 17:23

Магта�##�, зэмлэл хоёрт хөл �##�дчихааргүй хат суусан байлгүй дээ. Гэхдээ хэлж сануулах нь илүүдэх юун.

Зочин
Зочин
2021-03-15 17:24

Яаж ч бодсон арай дөнгүүр нь энэ хүн юм байна лээ. Уг нь ерөнхий сайд л хийж байх ёстой.

зочин
зочин
2021-03-15 17:39

хийхээр нь гоочлоно хийхгүй болохоор бас гоочлоно ажил явж л байна ш тэ зөв өнцөгөөс хар аа

Иргэн
Иргэн
2021-03-15 17:48

Яг хүрсэн үр дүн, хийсэн ажил байхгүй, сайхан ярьж попорсон л хүн юм биш үү? Түүнээс шүүрч аваад хийвэл шинжлэх ухааны байгууллагууд болон боловсролын системийн ялзр�##�ыг арилгах мөн их ажил байна даа.

Иргэн
Иргэн
2021-03-15 21:57

Энэ засгийн газрын гялтайх өнгө нь юм да.

Зочин
Зочин
2021-03-16 08:10

Энэ хүн юу хийсэндээ гялгар болчихдог байнаа.Одоогоор хамгийн хоцрогдсон с�##�бар бол боловсролын с�##�бар л байна.Эгшиг гийгүүлэгчээ мэдэхгүй байна.Дээд боловсрол нь хүнд тариа хийчих дадлагагүй оюутан төгслөө гээд боловсролын хоцрогдолын т�##�аар Багш нар ярьж байна. Дээрхи бол зүгээр жишээ шүү.Боловсролын бүх с�##�бар ун�##�танд орчихсон байна.Попроогоороо гялгар сайд болсон байх даа

зөвлөмж
зөвлөмж
2021-03-22 16:42

Бараг монгол орны бүх с�##�баруулын асуудлыг голыг нь олоод цэгцэлчихээр чад�##�тай хүн байна лээ шүү. Уг нь иймэрхүү чадварлаг хүмүүс монголд байна. Даан ч намуудад байхгүй болохоор гарч ирэхгүй байна.

zochin
zochin
2021-03-24 16:48

Нисэхгүй ээ. Эрдэмтнй хүн даруу байдаг юм.

Холбоотой мэдээ

Back to top button